“Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцох “Камертон” хамтлагийн гишүүн хэн бэ?
Үргэлж шинийг санаачлан үзэгчиддээ байлдан дагуулдаг телевиз бол "UBS" телевиз гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэ удаад тус телевизийн хамт олон "Улс төрд шинэ манлайлагч" зорилтот тв төслийг боловсруулсан байна. Уг телевизийн шоунд салбар салбарын лидер залуус оролцохоо мэдэгджээ.
Тэгвэл урлагийнхан ч гэсэн улс төрд шинэ манлайлагчаа илгээхээр шийдсэн бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр “Камертон” хамтлагийн нэгэн гишүүн “Надад шийдэл байна” сэдвээр эссэ бичиж төслийн багт ирүүлсэн гэнэ.
Энэхүү төслөө бичин илгээсэн тус хамтлагийн гишүүний нэрийг төслийн баг ихэд нууцалж байгаа аж. "Улс төрд шинэ манлайлагч"-д "хэн" төслөө ирүүлсэн бол... удахгүй хэн гэдэг нь тайлагдах биз ээ. Хэдүүлээ хүлээлэх л үлдлээ.