“Цэн тогоруу” киноны нээлт дуулиантай болох нь

2014 оны 9 сарын 01

Хөдөөгийн ахуйд зураг авалтаа хийж, тайз дэлгэцийн олон алдартныг оролцуулсан “Цэн тогоруу” кино 9 дүгээр сарын дундуур нижгэр нээлт хийхээр зэхэж байна.

Америкт мэргэжил эзэмшсэн хүүгийнхээ анхны киноны нээлтийг хөлтэй тэмдэглэхээр МУГЖ Н.Батцэцэг урлагийнхныг бужигнуулж эхэлжээ.
Тэрээр “Тэнгис” кино театрын хашаанд гоёмсог тайз бэлдүүлэн улаан хивсний ёслол хийж тайз дэлгэцийн одод, хэвлэл мэдээллийхнийг урих юм байна. Үнэхээр ч М.Ивээлийн киноны хүлээлт аль хэдийнэ үүссэнийг сар гаруйхны өмнө нээсэн “Цэн тогоруу” фэйсбүүк хуудасны 26 600 лайк, сэтгэгдлүүдээс харж болохоор байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8004
0 эможи
keyboard_arrow_up