Майкл Жексоны төрсөн өдрийг тэмдэглэнэ

2014 оны 8 сарын 29

Попын хаан Майкл Жексоний төрсөн өдөр наймдугаар  сарын 29-нд тохиодог билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан “Refresh Music Festival 2014” наадам Монголын үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах ажээ. Хөгжим бүжиг хосолсон уг наадмыг “Хар сувд”, “MNG event”-ийн залуус зохион байгуулж байгаа бөгөөд хөгжимд дуртай хэн бүхэн бут авахад нээлттэй гэнэ.

Монголдоо анх удаа гэж хэлж болохоор нэгэн зэрэг гурван хэсэгт хуваагдсан тайзны засалт, хөгжим, гэрэлтүүлгийн төгс орчныг бүрдүүлснээрээ онцлог. Тайзыг А, В, С гэж ангилах ба А хэсэгт 10000 хүний багтаамжтай “Main electro music arena”, “A Sound” хамтлаг, дуучин Чойжоо, Тэнүүн нар хамтран tribute concert мөн “UFO” хамтлаг шилдэг DJ нартай хамтран electro урсгалаар наадмыг үргэлжлүүлэх аж.

Харин В хэсэг буюу “Velvet, RnB, Hip Hop, music arena” нь 3000 хүний багтаамжтай байх бөгөөд реппер Gee,  Монголын шилдэг бүжгийн хамтлагууд болох “Hooliganz crew”  болон “ОNYX crew” нар “Breakdance battle” хийж үзүүлэн үзэгчдийг доргионо.  Үлдсэн С хэсэг 1000 хүний багтаамжтай “Хар сувд” хөлөг онгоц дээр “Mambo Jambo Latino arena” болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7885
0 эможи
keyboard_arrow_up