Нөхрөөсөө салах дараагийн од дуучин Мэрайя Кери
2014 оны 8 сарын 26
Дуучин Мэрайя Кери нөхрөөсөө салахаар болжээ. Энэ жил 45 настай дуучин бүсгүй өөрийнхөө нөхөр болох 33 настай Ник Кэннонтой зургаан жил ханилсныхаа дараа хоёр тийш болохоор шийдсэн байна. Энэ талаар дуучны нөхөр "Бид хоёр хамт амьдраагүй хэдэн сар болж байна" хэмээн хэвлэлийнхэнд дуулгажээ. Кери Кэннон хоёр 2008 онд гэрлэсэн бөгөөд Мороккан, Монро нэртэй ихэр хүүхдүүдтэйг та бүхэн сайн мэдэх байх.
Поп одын ойролцоо байдаг хүмүүсийн мэдээлснээр хосууд хэдэн сарын турш өмгөөлөгчидтэйгээ салалтын талаар хэлэлцэж байгаа гэнэ. Учир нь Мэрайч Кери 500 сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй бол Ник 20 сая ногоонтой юм байна. Мөн тэд Лос-Анжелес болон Багамын арал дахь харшаа худалдахаар болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7688
0 эможи