Дуучин А.Хишигдалай "Зүрхээр наадагч" уран сайхны киноны дууг дуулна

2014 оны 8 сарын 07

 “Universe Best Songs” наадмын Гран-при шагналтан нэвтрүүлгийн хөтлөгчтэй гадаадад аялж, дуртай дуучныхаа тоглолтыг үздэг уламжлалтай. Уламжлал ёсоор “шилдгийн шилдэг” болсон дуучин А.Хишигдалай,   “UBS” телевизийн телевизийн хөтлөгч П.Одгэрэлийн хамт Парисыг зорин аялж амраад иржээ.

Тэрбээр ирсэн даруйдаа шинэ уран бүтээлийнхээ ажилд орсон бөгөөд тун удахгүй нээлтээ хийх "Зүрхээр наадагч" уран сайхны киноны дууг дуулахаар болсон байна. Энэ тухайгаа өөрийн нүүр номондоо дээрх зургийн хамт нийтэлсэн юм. Та бүхэндээ залуу дуучин А.Хишигдалайн шинэхэн зургийн цомгоос хүргэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6747
0 эможи
keyboard_arrow_up