Т.Маргад-Эрдэнэ яагаад бэлтгэлийн заалыг орхиж гарав!

2025 оны 4 сарын 28

Arslan.mn

Дасгал хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл, галбирлаг биетэй болохыг хүссэн бүсгүйчүүд энэ хавар “Anuxai’s fitness show”-гаар бүрэн дүүрэн амьсгалж байна.

Дасгал сургуулилт, хоолны дэглэм, түүнээс үүдэлтэй сэтгэл зүй, зан харилцааны тогтворгүй байдал үүсэх гэхчлэн бүсгүйчүүд маань дугаараас дугаарын хооронд огт төсөөлөөгүй саад, бэрхшээлтэй нүүр тулсаар байна. 

Өөрчлөлтийг өөрсдийн биеэр мэдэрч, амьдралдаа шинэ дадал, хэмнэл суулгах гэж бүх оролцогчид хичээж байгаа ч тэсвэр тэвчээр алдах үе гарсаар л байна...

Бүсгүйчүүд дахин нэг хүндхэн өдрийг өнгөрүүлж, оролцогч Т.Маргад-Эрдэнэ бэлтгэлийн заалыг орхин гарчээ... Анухай багшийн хатуу шаардлагыг хүлээн зөвшөөрсөнгүй юу, эсвэл түүнд үнэхээр шантрах зүйл тохиолдов уу? Шулуун шударга үгтэй, хэзээ ч, ямар ч үед өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй, цэгцтэй илэрхийлж чаддаг Т.Маргад-Эрдэнэ яагаад багштайгаа ам зөрөв? Хатуу, чанд шаардлагатай Анухай багш оролцогчдодоо энэ өдөр ямар даалгавар өгөв... 

Эдгээр асуултын хариулт үнэхээр сонирхол татаж байна. 

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү!

Нэвтрүүлгийн гурав дахь дугаарт Монголын нэрт холимог тулаанч Д.Батгэрэл зочноор уригдан, бүсгүйчүүдтэй хамт жин хасах, дасгалын ачааллыг хэрхэн даван туулах тухай хувийн зөвлөгөө өгсөн бол өнөөдөр үзэгчдэд хүрэх тав дахь буюу өнөөдрийн шинэ дугаарын зочноор Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан оролцжээ.

Бөх сонирхогчдын шүтээн, бүсгүйчүүдийн краш “Амаргүй” Амраа начин “Anuxai’s fitness show”-ны оролцогчидтой хамт цагийг хэрхэн өнгөрүүлснийг тав дахь дугаараас хүлээн авч үзэх нь ээ.

Эрүүл, чийрэг бие бялдрыг бүтээх эрч хүч нэмэгч “Anuxai’s fitness show”-ны 5 дахь дугаар өнөөдөр ТВ8 телевизээр үзэгчдэд хүрнэ.

Шоу нэвтрүүлгийн шинэ дугаар долоо хоногт хоёр удаа буюу даваа, пүрэв гариг бүрийн 20:30 цагаас цацагдаж байгааг дахин сануулъя.

45 хоногийн хугацаанд дасгал хөдөлгөөн, зөв хооллолтын нөлөөгөөр илүүдэл жингээ хасаж, галбиржиж чадсан нэг оролцогч шоу нэвтрүүлгийн ялагч болж, “Lexus” маркийн авто машины эзэн болох болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
663096
1 эможи

Зочин
2025-04-28 15:16
Zuv shte ter bagsh huuhen ymr ch yos surthuun alga,gudamjnii zantai
keyboard_arrow_up