ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайханы охин Б.Урин “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоунд оролцож байна
Central телевизийн бэлтгэн хүргэдэг “Тэнгисийн эрэг дээр 24/7” нэвтрүүлэг цацагдсан даруйдаа олны анхаарлыг татаж, хамгийн их үзэлттэй телевизийн шоуны нэгээр тодроод буй. Мөн нэвтрүүлгийн оролцогчдыг хүмүүс ихээхэн сонирхож байгаа юм.
“Тэнгисийн эрэг дээр 24/7” шоуны хоёрдугаар улиралд хамгийн эхэнд танилцуулагдсан оролцогч бол Б.Урин буюу Ulya юм. Тэрээр 28 настай бөгөөд 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, нумын орд. Энэ ордныхон аялал, адал явдалд дуртай байдаг бөгөөд Б.Урин танилцуулгадаа энэ тухай дурдаж байсан билээ. Түүний хувьд энэ улирлын хамгийн анхаарал татсан оролцогчийн нэг юм.
Хамгийн сонирхолтой нь түүний аав нь олон түмний сайн мэдэх эмч буюу Хавдар судлалын үндэсний төвийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан юм.
Тэрээр график дизайнер мэргэжилтэй, чөлөөт цагаараа модель хийдэг. “T Skin”, “Galaxy” зэрэг гадаад, дотоодын олон брэндтэй хамтран ажилладаг.









