Г.Золзаяа: Хүн буруу зүйл хийснийхээ хариуцлагыг хүлээх ёстой
Rookie буюу реппер У.Мөнхбаганыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оноосон. Тэгвэл түүний эхнэр, жүжигчин Г.Золзаяа энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Жүжигчин Г.Золзаяа "Өнгөрсөн долоо хоногт бага хүүхэд маань өвдөөд эмнэлэгт хэвтсэн .Эмнэлэгт асаргаа сувилгаа эмчилгээгээ хийлгүүлээд арай дээрдээд гэртээ гарч ирсэн. Энэ хугацаанд интернэт орчинд орох завгүй байлаа. Одоо л нэг зав гарч байна. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, өөр бодогдох зүйлс үнэндээ байсангүй.
Гурав хоногийн өмнө нэг зүйл болсон. Надаар хэлүүлэлтгүй хүн бүр мэдэж байгаа байх. Хүн буруу зүйл хийснийхээ хариуцлагыг хүлээх ёстой" гэжээ.