“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно

2024 оны 10 сарын 09

Arslan.mn

Монголын орчин үеийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аяс, дуу хоолой, мэргэжил мэдлэг, авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан “New Star” студи 20 жилийн ойн “Бүх оддын тоглолт”-ын товоо зарлалаа.

Энэ сарын 18-нд “UG Arena” спорт цогцолборт болох уг тоглолтод 20 хамтлаг, дуучин оролцох юм.

Тус студи нь орчин цагийн хөгжмийг өнөөгийн мэргэжлийн түвшинд авчрахад томоохон хувь нэмрээ оруулсан хэмээн салбарынхандаа тодорхойлогддог бөгөөд дуу, кино, жүжгийн урлагийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон зуун дуунуудын аялгуу, хөгжмийн найруулгыг хийсээр ирсэн юм. Тиймдээ ч 20 жилийн ойдоо зориулан тус студиэс төрөн гарсан “Сар шиг хол нутаг”, “Үзэсгэлэнт минь”, “Буруу эргэлт” киноны дуу, “Илчилж амжаагүй хайр”, “Хагацал үзээгүй хайр” зэрэг 40 гаруй хит дууг сонгожээ.

Түүнчлэн дуучин Э.Энх-Эрдэнэ “My love” дууг кантри стилээр, дуучин Д.Оюу “My Vision”-ыг Жэйсон, А.Хишигдалай нар “Нууц амраг чинь болъё” жүжгийн дуу “Илчилж амжаагүй хайр”-ыг, Д.Зоригт “Өвлийн дуу”-г, И.Мишээл “Sweet girl”-ыг шинэчилсэн найруулгаар дуулж, сонсогчдын хүртээл болгоно.

“Пентатоник” академийн дээд шагналт, шилдэг хөгжмийн найруулга, кино жүжгийн дууны шагналт “New Star” хөгжмийн студи нь продюсеринг, ая зохиох, лэйбел, хоолой бичлэг, аранжировк, миксинг мастеринг, томоохон шоу тоглолтын зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн студи юм.

Дашрамд сонирхуулахад, тус студийг “Айзам 2” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч, оранжировшик С.Гантөр гэргий Л.Энхмандахын хамт үүсгэн байгуулсныг уншигчид мэдэх биз. “New Star” студи байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй томоохон тоглолт зохион байгуулжээ. Тасалбарыг shoppy.mn-ээс худалдан авах боломжтой бөгөөд энэ сарын 13-ныг тасалбар 70 мянган төгрөг болж хямдарсан байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659395
0 эможи

DR. PRADHAN
2024-10-10 06:15
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

keyboard_arrow_up