Монгол залуу Б.Боданчар “Yu-Gi-Oh“ картыг үйлдвэрлэдэг компаниас тэтгэлэг авчээ
Японы "Tokyo University of the Arts"-д Анимейшны мастераар суралцаж буй Монгол залуу Б.Боданчар "Konami Group Corporation" компаниас тэтгэлэг авчээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа, "5 настайдаа ”Yu-Gi-Oh”-ийн хайрцаг карт авах гээд 500 төгрөг ээжээс гуйж авхуулаад бөөн баяр болж байсан билээ.
Харин өнөөдөр “Yu-Gi-Oh” карт болоод тоглоом, аниме хийдэг Konami Group Corporation залуу уран бүтээлчдийг дэмждэг тэтгэлгийн сангийн шалгалт 09:00 цагаас 18:00 хүртэл болж нийт 3 шалгаруулалтад оролцон тэнцэж Konami захирал болох Японы Тэрбумтан Хигашио Кимихико-аас өргөмжлөлөө гардан авлаа. Энэ тэтгэлэг нь 1 жилийн турш миний одоогийн хийж буй анимейшн бүтээлд сар болгон олгогдох буцалтгүй мөнгөн тэтгэлэг юм.
Миний дуртай зүйлийг мэргэжил болтол минь тусалж дэмжсэн Гэр бүл, Багш, Найз нөхдөдөө баярлалаа" гэжээ.