ThunderZ үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Та намайг мэднэ ээжээ“ дууг гаргажээ
Реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд “Та намайг мэднэ ээжээ” дууны клипээ цацахаар болсон байна.
Үе тэнгийнхэн нэгнээ дээрэлхэх нь насан туршдаа хэн нэгнийг шархлуулах, өөрөө сэтгэлийн шарх тээж хэн нэгнийг үзэн ядах бүр цаашилбал, нэгнийгээ гэмтээж, амь насанд нь аюул учруулахуйцаар нөлөөлөх асар сөрөг нөлөөтэй зүйл юм.
Үе тэнгийнхний дунд байх энэхүү сөрөг үйлдлийн эсрэг өрнөсөн аянаас эргэн санавал, өнгөрсөн жил үе тэнгийн дээрэлхлийн эсрэг "Найз байя" аян зарлагдаж байсан. Олны танил хийгээд өсвөр насныханд нөлөөлөгч хүмүүс энэ тал дээр нэг л чимээгүй байгаад байх шиг анзаарагддаг. Тэгвэл Дуучин ThunderZ буюу Б.Өлзий-Учрал "Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй" аяныг эхлүүлээд байсан.