“Фантастик“ продакшн киногоо судалгаатай хиймээр байна аа!

2024 оны 4 сарын 05

Arslan.mn

Саяхан гурван жүжигчин эмэгтэй доод курсийнхээ дүү нарыг дээрэлхдэг гэх яриа цахим орчинд тархаж, тэрэн дээр өөрийн байр сууриа илэрхийлээд байсан найруулагч Б.Тамирын найруулсан "Зура 3: Цэвэрлэгээ" УСК кино театруудаар гарч байгаа билээ. 

Фантастикын хийсэн кинонууд ер нь л хандалт сайтай, олны анхаарлыг татаж кино театраас буун буутлаа кино театрын танхимуудыг дүүргэдэг. Тэдний хийсэн киног хүүхэд, хөгшидгүй сайн үзэж байгаа ч яг хэрэгтэй зүйлээ мэдээд, үзээд гарч чаддаг болов уу гэсэн асуулт гарч ирэх шиг. Хэдий уран сайхны кино байлаа ч тухайн кино агуулгаараа дамжуулан хүмүүст буруу ташаа мэдээлэл хүргэж болохгүй. Тиймдээ ч дэлхийн алдартай томоохон кинонууд маш сайн судалгаанд үндэслэж, хүмүүст давхар нэг зүйлийг ойлгуулаад дууссан байдаг. Тэгвэл Фантастикынхан энэ удаад нэр шигээ фантастик кино хийх гэж байгаад юм мэддэг хүмүүсийн хөх инээдийг хүргэсэн бололтой. 

Хүнсний инженер, химич нэгэн үзэгч тэдний "Зура 3: Цэвэрлэгээ" УСК-г үзээд дараах шүүмжийг үлдээжээ. Та ч бас үзэж байгаа киноноосоо юуг буруу сураад байгаагаа нэг бодоод үзнэ биз ээ.

Хүнсний инженер О.Гал-Очир шүүмждээ "Шалтгаан бол rhodium хэмээх химийн элемент гээд эхэлсэн болохоор бүүр зорьж үзсэн, даанч сэтгэлд хүрсэнгүй" гэжээ. Яагаад сэтгэлд нь хүрээгүйг дараах байдлаар ангилан учир шалтгаантайгаар бичжээ.

НЭГДҮГЭЭРТ, хувцаслалттай мөртлөө тэр машинаар хөөцөлдөөд буудалцдаг хэсэг үнэн элгийг нь авна. Хоёр машин зэрэгцэж давхиад хоёр хүн өөд өөдөөсөө буудалцаж байхдаа бие биенээ онодоггүй, бүүр машинд нь сумны нүх гарахгүй, тэр байтугай машиных нь шил ч хагараагүй. Үнэнийг хэлэхэд тэр хэсгийг хурдан дуусаасай гэж бодсон ч аймаар удаан үргэлжилсэн.

ХОЁРДУГААРТ, бүхэл бүтэн кино хийж байгаа байж судалгаа хийгээгүй. Родиум гэж киноны турш хэлж байхаар “роди” гэсэн бол арай судалгаатай харагдах байлаа. Тэгсэн химийн элементийн латин галигаар нь кино эхлэхээс дуусан дуустал ярьсан. Химийн мэргэжлийн хүн биш бол анзаарахгүй байх л даа. 

ГУРАВДУГААРТ, родиг зэвсгийн үйлдвэрийн үндсэн түүхий эд гэж. Ямар ч тийм зүйл байхгүй. Роди бол цагаан алтны бүлгийн маш үнэтэй металл. Гол хэрэглээ нь автомашины яндангийн утаа бууруулах катализатор болдог. Өөрөөр хэлбэл нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын ислийг хор багатай болгох үүрэгтэй гэсэн үг. Нийт роди олборлолтын 80%-г зөвхөн энэ үүргээр ашигладаг. Машины нүүрсэн яндан хусаад байдаг нь үүнтэй холбоотой. Манайхан гэхдээ ялгаж чадахгүй тул яндан чигээр нь гаргаж буй. Бусад хэрэглээ бол гоёл чимэглэл, лабораторийн тигель, үнэт металлын хайлшны найрлагад ордог. Хүүхэд залуучууд киногоор ч гэсэн боловсрол олж авч байх ёстой. Тийм болохоор алдартай үзүүштэй кинонууд маш сайн судалгаа хийсэн нь харагддаг. Тэгэхгүй зүгээр л зэвсгийн үйлдвэрийн гол түүхий эд гэчихээр сүртэй харагдана гэж хандаж болохгүй юм. 

ДӨРӨВДҮГЭЭРТ, родигийн нягт 12 гр/см3. Өөрөөр хэлбэл 1м3 роди 12 тн болно гэсэн үг. Түүнийг хөнгөхөөн дамжлаад гүйгээд байдаг хэсэг бол үнэндээ л алиа харагдсан. Хэчнээн ч дамжилж зөөв, хэчнээн ч булаацалдав.Тэр дөрвөлжин хайрцагнууд бас л том шдээ.

ЭЦЭСТ НЬ, за тэгээд радиум родиум алийг нь хэлээд байгаа нь мэдэгдэхгүй, жүжигчин болгон өөр өөр дуудлагатай. Ядаж ради гэсэн бол цацраг идэвхт металл учир арай сүртэй байх байлаа. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан бол гэж өөрийн эрхгүй бодогдсон. Миний дүгнэлт бол мөнгөнд хэт улайрсан санагдав. Зүгээр л сүржин хийгээд алаад өгнө гээд, алаад өгсөн ч биз. Би лав орхиод гарчихмаар байсан ч ревью бичихийн тулд гүрийж суусаар дуусгасан. 

Өөр жижиг сажгуудыг нь бичсэнгүй ээ. Гомдохгүй юм байгаа биз дээ, хичээгээрэй Фантастикынхаан - гэсэн шүүмжийг өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
7
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
3
655971
34 эможи

Зочин
2024-04-08 10:19
budaltsaaan allaga huchirhillel sadarlal arai l ih gargaaan sangdsan ter ni taalagdaague zvger hemjeend ni blgah bsiin
DR. ADITYA
2024-04-06 15:30
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA
2024-04-06 15:30
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин
2024-04-06 07:12
Фантастикийн кинонууд хэт сүржин, арилжааны кинонууд , бүтээл биш. Судалгаа, мэргэжлийн зөвлөх үнэхээр хэрэгтэй. Дараагийн удаадаа анхаармаар...
Зочин
2024-04-05 23:46
Бардам ам шалдан гуя гэдэг үг л фантастикт таарна.ганц киног нь үзсэн.зүгээр л копи паст л байлаа.тэгээд дээр нь монголын хөрсөн дээр буухгүй.арилжааны л кинонууд юмаа даа.
З
2024-04-05 20:34
Роди бол маш үнэтэй алтннас ч үнэтэй металл. Зүгээр байж байдаг ч эд биш. Монголд дамжлаад гүйгээд бгаа нь сонин л бна. Хэрэв бгаа бол дэлхий мафи орж ирэх байж дээ. Ккк. Одоо энэ хэнд ч хэрэггүй буудалцаанаа больж үз. Манайд өдөр бүр Америк шиг буудалцаан болдог биш. Жоохон үнэнд ойртсон юм хийгээч. Хэт дэгсдээд бна.
Dend
2024-04-05 17:57
аллага. буудалцааныг. дэмжих. муу даа.
Иргэн
2024-04-05 17:51
Үнэн ш дээ шүүмжийг аваад дараа дараагийн кинонууддаа ашиглахан зөв шдээ алдаан дээрээсээ л суралцдаг хорвоо л доо мөнгөндөө л хэт улайрсан нь үнэний ортойлдоо мөнгө улаан нүд цагаан
Зочин
2024-04-05 17:46
УСК биз дээ
Зочин
2024-04-05 17:19
zasss uhsen baas. Chamd l ter rhodium ntr hamaatai yum bgaz. uhlee bur pizda chine. Marvel ntr uzvel pisda jinhenee booj uheh yum l bnl daa pisda
Zochin
2024-04-05 15:30
Ugaasaa buudaltsaad bga harinee shil toli mashin intr ni yadagchgvi ni vneheer alia arai arai gemeer bdg
зура
фантастик
цэвэрлэгээ
шүүмж
гал-очир

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up