“Найзууд” киноны жүжигчин Мэттью Перри гэртээ ЖИВЖ амиа алджээ

2023 оны 10 сарын 30

Arslan.mn

"Найзууд" киноны Чандлер Бингийн дүрээрээ алдартай жүжигчин  Мэттью Перри Лос Анжелес дахь гэртээ живж нас барсан гэж Лос Анжелес Таймс сонинд хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээлжээ. Тэр 54 настай байсан юм.

Үхлийн шалтгаан, гаднын нөлөөтэй эсэх талаар одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй гэж эх сурвалжууд Лос Анжелес Таймс сонинд мэдээлжээ.

Түүнгүйгээр "Найзууд" киног төсөөлшгүй билээ. Хөгжилтэй, шогч, алиа хошин зан нь Чандлер Бингийн дүрийг амилуулж чадсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652296
0 эможи

keyboard_arrow_up