Ж.Дамдинцэрэн: Арай ч бас Жаргалсайхан ахын хөгжим дээр ам барьж дуулахдаа тулаагүй байдаг байгаа шүү

2023 оны 10 сарын 04

Arslan.mn

МУСТА Г.Эрдэнэтунгалаг өчигдөр цахим хуудаснаа  “МУГЖ Т.Баясгалан ам барилтын загалмайлсан эх. Олон хүүхэд энэ замаар орж амьдралаа балласан” хэмээн жиргэсэн билээ.

Тэгвэл энэ талаар дуучин С.Жавхлангийн тоглолтыг зохион байгуулах багт багтсан Ж.Дамдинцэрэн ийн бичжээ. Тэрээр "Зохион байгуулсан хүний хувьд хэлэхэд 100% амьд дуулсан гэдгийг албан ёсоор хэлье! Хажуугийн дэлгэц хэдэн секунд хоцрогдолтой гардаг гэдгийг мэддэггүй байх л даа! Одоо яалтай билээ ийм юм тайлбарлах ч гэж , Урлагийнхан минь дээ бие биедээ хайртай байна шүү. Дуучид дуулахдаа тухайн үеийн нөхцөл байдал, хөгжмийн чадал, дуугаралт зэргээс шалтгаалж амьд дуулах үгүйгээ шийддэг, зарим үед тийм тохиолдол байдаг гэдгийг хамтлагтай, дуулж явсан нэг муу би бас мэдээд байгаа юм. Арай ч бас Жаргалсайхан ахын хөгжим дээр ам барьж дуулахдаа тулаагүй байдаг байгаа шүү" хэмээжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
651430
1 эможи

059
2023-10-12 19:00
Urlagiinkhan biye biyenee bidnees ch iluu medne dee...unen bol muukhai l bna
Зочин
2023-10-10 10:57
Эрдэнэтунгалагт гэж хүний амьны хэрэгт холбогдож шоронд явж байсан гэлүү. Ёстой ээжтэй нь сууж байсан Гаваасүрэнгуй л аргалсан байх даа. ТВ-ээр ярьж байхы нь харахад уран цэцэн, эм хэлтэй ч гэж жигтэйхэн, аймшигтай худлаа ярьдаг сонин муухай эмэгтэй дээ.
Иргэн
2023-10-04 19:18
Эрдэнэтунгалаг хогын зантай хүүхэн юм лаа,өөрт нь хэлж болно ш дээ,заавал ошиалаар ингэх хэрэг байсан юмуу.
keyboard_arrow_up