Ким Жон Ун “Империализмын эсрэг тэмцэл“-д ОХУ-ыг дэмжихээ амлав
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, Владимир Путинтэй Алс дорнодын сансрын нисэх буудалд уулзлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийх үеэрээ Ким Жон Ун Оросын бүх шийдвэрийг дэмжиж байна гэж мэдэгдсэн юм.
Ким Путинд хандан "Бид Ерөнхийлөгч Путины шийдвэрийг үргэлж дэмжиж, империализмын эсрэг тэмцэлд хамтдаа байх болно" гэжээ.
Мөн БНАСАУ-ын тусгаар тогтнолд ЗСБНХУ чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хоёр орны найрамдал гүн гүнзгий үндэстэй гэдгийг онцгойлон дурдсан байна. Тэрээр цааш нь “БНАСАУ-ын хувьд ОХУ гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байх болно" гээд хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад улс төр, эдийн засаг, соёлын салбарт яриа хэлэлцээ өрнүүлнэ хэмээн мэдэгдлээ.
Умард Солонгос энэ жил хоёр ч удаа хиймэл дагуулаа хөөргөж чадаагүй тул Орос улс сансрын технологийн чиглэлд БНАСАУ-д туслахад бэлэн гэдгээ Путин илэрхийлсэн байна.









