БАЯРТ МЭДЭЭ: Модон барилдааны олон улсын тэмцээнээс манай тамирчид 12 медаль хүртлээ

2023 оны 9 сарын 13

Arslan.mn

Манай улсын тамирчид модон барилдааны олон улсын тэмцээнээс 12 медаль хүртсэн байна.

Тодруулбал, Узбекистаны улсын Хива хотод болсон Ази-Номхон далайн орнуудын тав дахь удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 17 тамирчин оролцжээ.

Монголын модон барилдааны холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэнгийн удирдлага дор оролцсон тамирчид гурван мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээнд 21 орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн бол манай улсаас олон улсын шүүгч Б.Даариймаа дэнсэлжээ.

Манай улсын тамирчдын авсан шагналыг доор дурдлаа.

Өсвөр үе хөвгүүд:

  • -50кг Эрдэнэбаатар Баттогтох /ХҮРЭЛ медаль/
  • -60кг Батжаргал Эрдэм /ХҮРЭЛ медаль/
  • -70кг Лхагвасүрэн Мөнх-очир /ХҮРЭЛ медаль/
  • -80 кг Батбаатар Гарьд /МӨНГӨН медаль/
  • +80 Цолмонбаяр Цогт-эрдэнэ /МӨНГӨН медаль/

Өсвөр үе охид:

  • -70кг Наранцэцэг Тайванжаргал /МӨНГӨН медаль/
  • +70 Батжав Дашням /ХҮРЭЛ медаль/

Эрэгтэй насанд хүрэгчдийн:

  • -65кг Цэрэнцогзол Пүрэвсүрэн /ХҮРЭЛ медаль/
  • -70 кг Пүрэвдорж Чинзориг /ХҮРЭЛ медаль/
  • -90 кг Цэцэгээ Өнөрбат /МӨНГӨН медаль/
  • -125кг Буяндэлгэр Мөнхтүшиг /ХҮРЭЛ медаль/

Эмэгтэй насанд хүрэгчдийн:

  • -85 кг Баянтөгс Эрдэнэтуяа /ХҮРЭЛ медаль/ тус тус хүртжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650797
0 эможи

keyboard_arrow_up