Трио кино Италийн кино наадамд сонгогджээ

2023 оны 7 сарын 25

Arslan.mn

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино 14 дэх шагналаа авч, ирэх есдүгээр сард болох 26 дахь удаагийн Италийн "Religion Today Film Festival"-д албан ёсоор сонгогджээ.

Уг дэлгэцийн уран бүтээл Америк, Канад, Франц, Итали, Египт, Солонгос, Энэтхэг, Польш, Эстони, Тайланд, Монгол зэрэг дөрвөн тивийн 11 улсаас 14 дэх шагналаа хүлээн аваад байгаа юм.

"Трио” кинонд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон. СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн. Киноны гол утга санаа нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649208
1 эможи

keyboard_arrow_up