Д.Дагвадорж олон улсын дуулаачдын уралдааны таван төрөлд ТЭРГҮҮЛЛЭЭ

2023 оны 5 сарын 24

Arslan.mn

ОХУ-ын нийслэл Москва хотод тус улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан болж өндөрлөлөө. 12 дахь удаагийн уралдаанд ОХУ, Монгол, БНХАУ, Казахстан, Гүрж, Иран, Грек, Израиль, Армени, Беларус улсын 26 гаруй уран бүтээлчид шигшээ шатанд шалгарнаас Монгол Улсын гоцлол дуучин, Сергей Рахманиновын мэндэлсний түүхт 150 жилийн ойн хүрээнд болсон дууны шилдэг дуучин шагнал хүртлээ.

Тэгвэл манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон "Уурхайчин" соёл урлагийн цогцолборын гоцлол дуучин Д.Дагвадорж энэхүү уралдааны 35-аас дээш насны ангиллын таван төрөлд тэргүүн байр эзэллээ. 

  • Академик буюу Сонгодог дуурийн дууны төрөлд тэргүүн байр
  • Эстрад дууны төрөлд тэргүүн байр
  • Эх орны сэдэвт дууны төрөлд тэргүүн байр
  • Исаак Дунаевскийн урын сангийн шилдэг дуучин
  • Сергей Рахманиновын мэндэлсний түүхт 150 жилийн ойн хүрээнд гардуулж буй С.Рахманиновын урын сангийн шилдэг дуучин шагналын эзнээр тус тус тодорлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647391
3 эможи

keyboard_arrow_up