Playtime 2023 наадамд оролцох артистууд эцсийн байдлаар ЗАРЛАГДЛАА

2023 оны 5 сарын 03

Arslan.mn3-р сарын 24-нд Playtime Олон Улсын Хөгжмийн Наадмаас энэ жилийн анхны артистуудын нэрийг зарлаж байсан билээ. Уг мэдэгдлээр Cigarettes Аfter Sex болон Kobosil, Carsick Cars, Marcel Dettmann, Idiotape, Aisha Devi гээд олон улсад алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирэхээр болсныг зарлаж олон нийтийн анхаарлыг багагүй татсан.

Тэгвэл өнгөрөгч Баасан гарагт буюу 4 сарын 28-нд наадмын 3 өдрийн LINE-UP-г эцсийн байдлаар зарлажээ.

зураг

Өмнөхөөсөө ялгаатай нь энэ удаагийн мэдэгдэлд олон шинэ артистууд нэмэгдсэн байна. Тухайлбал:

Инээмсэглэл хамтлаг

Инээмсэглэл хамтлаг нь анх 1978 онд тухайн үеийн "Мэдээлэл радио телевизийн улсын хороо"-ны дэргэд сайн дурын уран сайханчдын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан ба өдгөө Монгол улсын Эстрадын дуу хөгжмийн түүхийг 30 жилийн турш бичилцэж буй домог хамтлаг юм.

зураг

 

Минжинсор

Тэртээ 1990-ээд онд Монголын рок поп ертөнц ид цэцэглэж байхад хамгийн анхны охидын хамтлаг хүч төрөн гарч ирсэн нь "Спайк" хамтлаг байв. Тайзнаа од болон гялалзаж, өөрсдийн гэсэн өнгө төрхтэй, олон залуусын хайр хүндлэлийг хүлээсэн уг хамтлагийн хамгийн дайчин нь гэгдэх дуучин бол Минжинсор. Түүнийг "Нүцгэн байхыг минь битгий хараарай" "Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу" зэрэг хит болсон уран бүтээлүүдийг туурвисныг Монголчууд хамгийн сайн мэдэх биз ээ.

зураг

 

Delkhii

"Delkhii" хамтлаг нь 2013 оны 2-р сард үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд өвөрмөц хэв маяг, өнгө төрхтэйгөөс гадна байгаль дэлхий, орчлон ертөнц, энх тайван, нүүдэлчин ахуйгаа хайрлан хамгаалах гэх зэрэг Монголын уламжлалт урлагийн сэдвүүдийг орчин үеийн барууны хөгжмөөс сэдэвлэсэн цохилттой хослуулдгаараа онцлогтой хамтлаг юм.

зураг

Masaya Fantasista

Тэрээр Jazzy Sport гэх Японы алдарт хөгжмийн Label-н үүсгэн байгуулагч, уран бүтээлчийн хувьд эрх чөлөөтэй, хил хязгааргүй, энгийн хэрнээ өвөрмөц байр сууриа хадгалсаар ирсэн нэгэн. “CINEMA CARAVAN” УРЛАГИЙН НЭГДЭЛ-ийн хөгжим, спортын хариуцсан захирлаар ажилладаг бөгөөд Японы “Vector Glide” цанын брэндтэй хамтран аялан тоглолт хийж, “Уулын спорт”-ыг Японд сурталчлахад хувь нэмрээ оруулж, авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд DJ нарыг хариуцан оролцжээ. Тэрбээр "Жаззлаг Спорт"-ын "бүтээлч тамирчин" гэсэн жинхэнэ тодотголын амьд төлөөлөгч юм.

зураг

Bodikhuu

Бодихүү бол чадварлаг продюсер, хип хоп урлагт амьдралаа зориулж буй нэгэн. Түүний анх “Рио” нэртэй албумын санаагаа авахдаа Жоао Гилберто хэмээх уран бүтээлчээс урам зориг авч байсан тухайгаа ийн ярьсан байдаг. "Би олон хүнтэй автобусанд түүнийг сонсож байгаад зогтуссан. Нүдээ анихад бие агаар дээр хөөрч байгаа мэт л мэдрэмж төрж байсан".

зураг

Wolfizm

Монголын алдарт Реп дэмбээ шоунаас гаралтай, хип хоп урлагийн биет төлөөлөгчдийн нэг реппер, дуучин Wolfizm. Анх 2017 онд Нисдэг Чоно цомгоо гаргаж олонд танигдаж байсан.

зураг

290

290 нэрээр танигдсан Төгөлдөр гэх залуу нь рэппер, дуучин, үг бичигч, "NOITON" брэндийг үүсгэн байгуулагч, "YASHA" бүлгийн үүсгэн байгуулагч артист юм. Мөн тэрбээр "HAR MAF HARGIS HUCHIRHIILEL RECORDS"-н артист бөгөөд "MOTR" болон Bodikhuu-гийн 1vs100 бүлэгт багтдаг. Одоогийн байдлаар YouTube хуудсандаа 9 дууг цацсан байна. Артистын хувиар 290 нь ЯАША хувцасны брэндийн бүтээгдэхүүний дизайнер, продюсер ба зураг зурж, mix mastering хийдэг талаараа дурдаж байсан.

зураг

Sekstsagaanbogd

Арман Бахытбек болон Sekstsagaanbgod хоёр нь 2020 оноос эхлэн хамтран дуу хийж эхэлсэн бөгөөд 2020 GO HEAD дөрвөн дуутай EP цомог гаргаж байсан. Түүнээс хойш  тасралтгүй уран бүтээл хийсээр байна.

зураг

Ratabuzz

RATABUZZ хэмээх регги артист 2018 онд гаргасан 10 дуутай RATATOWN хэмээх цомог, болон . 13 жил. 20 дуу. Чамлалттай ч юм шиг. Гэхдээ одоогоор түүнээс илүү урын сантай регги артист Монголд ховор.

зураг

 

Jijah

2015 онд анх удаа студид дуугаа бичүүлж, түүнийгээ өөрөө дүрсжүүлэн нийтэд хүргэсэн нь “YAADGIIN” гэдэг дуу. JiiJah нэрийн хувьд гэрийнхэн нь багаас дууддаг байсан. Харин Регги урсгалд Jah гэж бурхан байдгийг мэдээд нэрээ JiiJah болгон бичдэг болсон. Багаасаа л Регги нэрээр дуудуулдаг байсан мэт. Регги урсгал нь бусад хөгжмийн урсгалтай уялдаж, аль алинтай нь ч зөрчилдөхгүй байж чаддаг урсгал. JiiJah-н хувьд хийж байгаа дуундаа нийгэм дэх аливаа асуудлыг хөндөж, түүнийгээ ёжлох маягаар хүргэдэг нь түүний ялгарал.

2016 онд Итали улсад болсон “One Love World Reggae Festival”-д Ази тивээс 3 уран бүтээлч оролцсоны нэг нь JiiJah. Тэрбээр 2022 оноос “Bang Label”-д харьяалагдан уран бүтээлээ гаргахаар болсон бөгөөд энэ ондоо багтан 10 шинэ уран бүтээл гаргах зорилт тавин ажиллаж байна. Түүний уран бүтээлүүдээс үзэгч сонсогчдод хамгийн их хүрсэн нь “Яадгийн”, “ПиаВуяа”, “Цалин бууна”, “Гаван Гаван” дуунууд юм.

зураг

Ийнхүү 7 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдийг хүлээх л үлдлээ дээ.

Нэрс албан ёсоор зарлагдахтай зэрэгцэн Advance Ticket худалдаалагдаж эхэлжээ.

Тасалбарыг playtimefestival.com эсвэл shoppy.mn-с аваарай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646722
0 эможи

keyboard_arrow_up