“Squid Game“ реалити шоуны үеэр гурван хүн бэртжээ

2023 оны 1 сарын 27

Arslan.mn

Нээлтээ хийсэн даруйдаа алдартай болсон Netflix компанийн цуврал “Squid Game” сэдэвлэсэн "Squid Game: The Challenge"гэх реалити шоуны зураг авалтын үеэр гурван хүн бэртэж эмнэлгийн тусламж авчээ.

Тус реалити шоу телевизийн түүхэн дэх хамгийн алдартай шоу болсон. Нийт 456 хүн кинон дээрх шиг тоглоомын дүрмээр хоорондоо өрсөлддөг.

Энэхүү шоу нь 4.56 сая ам.доллар буюу бүх цаг үеийн хамгийн их шагналтай гэдгээрээ онцлоготой. Эхний цуврал дууссаны дараа "Улаан гэрэл, ногоон гэрэл" тоглоомын хүүхэлдэй болон баг зүүсэн хамгаалагчид нууцлаг байдлаар, шинэ цувралын сонгон шалгаруулалтыг зарласан.

Тус арван ангит цувралын зураг авалт Их Британид хийгдэж байгаа юм. Гэвч Netflix компани уг бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй хэмээн мэдэгдсэн.

Гурван хүний бэртлийг Netflix-ээс "ноцтой гэмтэл биш” гэж тайлбарлажээ.

Netflix компани мэдэгдэлдээ "Бид жүжигчид болон багийнхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд маш их анхаарал хандуулдаг. Аюулгүй байдлын бүх арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийсэн. Зураг авалтын талбай маш хүйтэн байсан. Оролцогчид үүнд бэлтгэгдсэн” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644296
0 эможи

keyboard_arrow_up