Олон улсад 100 хувь тэтгэлэгтэй суралцахад нь БИД ТУСАЛЪЯ

2022 оны 12 сарын 09

Arslan.mn

Амжилт кибер сургуулиа үүсгэн байгуулаад 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ч өдгөө Монголдоо томоохонд тооцогдох хувийн сургууль болоод байна. Өнгөрсөн жилийн хувьд манай сургууль нь 2 дахь 12 дугаар ангиа төгсгөсөн ба төгсөх ангийн сурагчдын хувьд гарч ирдэг асар олон асуудлуудтай нүүр тулсан.

Төгсөх ангийн сурагчдын хувьд өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ хаана эзэмших вэ? гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирдэг. Монголдоо суралцах уу? Гадаадад суралцах уу? Гадаадад суралцахаар бол Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ? APPLY хэрхэн хийх вэ? гээд олон асуудлууд тохиолддог. Зарим сурагчдын хувьд GАP YEAR хийн, 1 жилийг олон улсын шалгалтад бэлтгэхэд зарцуулдаг.

Нэг талын зөв мэт боловч нөгөө талаар бүхэл бүтэн 1 жилийг алдахад хүрдэг. Үүний хамгийн том шалтгаан нь дийлэнх төгсөх ангийн сурагчдын хувьд олон улсын шалгалтаас илүү ЭЕШ-д бэлдэхэд хугацаа зарцуулдагтай холбоотой. Энэ бол хүүхэд өөрийн нөхцөл байдал дээр тулгуурлан гадаадад суралцах хүсэл мөрөөдлөө хойш тавьж буйн илрэл. Эцэг эхчүүд бидний хувьд хүүхдэдээ чанартай боловсролыг эзэмшүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх ёстой биш гэж үү.

Миний хувьд боловсролын байгууллагад ажилладаг, мөн эх хүний хувьд төгсөх ангийн сурагчдын хүрээнд гарч буй энэ асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Монголд анх удаа “ТЭТГЭЛЭГ-2023” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сурагчид маань ЭЕШ-д бэлдэхээс гадна ОУ-ын шалгалтад зэрэг бэлдэх ба хамгийн гоё нь хүссэн гадаадын их, дээд сургууль руугаа мэргэжлийн зуучийн байгууллагаар дамжуулан зуучлуулах юм. Хүүхдүүд маань зөвхөн хичээл сургалтдаа л анхаарахад хангалттай.

Хөтөлбөрийн хүрээг хараад үзэхэд ганц дан 2022-2023 оны хичээлийн жилд төгсөх ангид суралцаж байгаа сурагчдаас гадна өмнөх жилийн төгсөгчид болон гадаадад суралцахаар төлөвлөж буй хэн бүхэн хамрагдах боломж бололцоог олгож байгаа нь энэхүү хөтөлбөрийн ямар том цар хүрээг хамарч байгааг харуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн цаг хугацааг хэмнэхээс гадна дахин нэг зорилтыг тавьж өгсөн нь IT-н мэдлэг юм. Орчин үед гадаадын ерөнхий боловсролын сургуульд программ хангамж, график дизайны хөтөлбөр зонхилох байр суурь эзлэх болсон ба манай улсын хувьд тоотой хэдхэн сургууль энэ төрлийн мэдлэгийг ЕБС-д эзэмшүүлдэг. Иймд уг хөтөлбөрөөрөө дамжуулан энэ төрлийн мэдлэгийг ч мөн олгох юм.

Боломж ингээд дуусахгүй ээ. Төгсөх ангийн сурагчдын хувьд ЯМАР МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ ВЭ? гэдэг асуулт мөн гарч ирдэг. Тэгвэл манай хөтөлбөрт МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН маш сонирхолтой лекц сургалтууд орох болно.

Мэргэжлээ ч сонгоно, мөрөөдлөө ч тодорхойлно. Мөн сүүлийн жилүүдэд явуулсан судалгаагаар төгсөх ангийн сурагчдын хувьд шалгалттай холбоотойгоор стресст өртөх хандлага их ашиглагдах болсон тул бид сэтгэл зүйн зөвлөгөөг нэмэлтээр оруулсан. Энэ бүх сургалтууд бүгд 1 хөтөлбөрт багтсан гээд бодоод үз дээ. Хүүхдүүд маань сургалтаас сургалтын хооронд явж цаг алдахгүй, дараалалгүйгээр бүх мэдлэг ур чадвараа 1 л цогц хөтөлбөрөөр авах нь байна. Нэг ёсондоо боловсролын нэг цэгийн үйлчилгээ л гэсэн үг. Эцэст нь хэлэхэд ахлах ангийн хүүхдүүд, коллеж төгсөгчид, GAP Year авах, гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцахаар төлөвлөж байгаа хүүхдүүдийн хувьд маш том боломж юм шүү гэдгийг хэлье. Амжилт хүсье!

Холбогдох Утас: 85886060 80802023 80802783 86296060 80809550

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643217
1 эможи

keyboard_arrow_up