Дуучин Жейк Флинт хуримаа хийгээд хэдхэн цагийн дараа НАС БАРЖЭЭ
АНУ-ын кантри дуучин Жейк Флинт өнгөрсөн ням гарагт хуримаа хийжээ. Гэвч тэр хуримаа хийснээс хойш хэдхэн цагийн дараа Оклахома дахь гэртээ унтаж байгаад 37 насандаа амьсгал хураасныг менежер нь мэдэгдсэн байна.
Дуучныг таалал төгссөн тухай мэдээлэл цахим сүлжээнд тавигдсаны дараа Америкийн одууд, дуучид олноороо эмгэнэл илэрхийлжээ. Дуучны шинэхэн эхнэр Бренда Вилсон Флинт хуримынхаа өдөр түүнтэй хамт модон доор бүжиглэж буй бичлэгээ Facebook хуудсандаа нийтэлж гашуудлаа илэрхийлсэн байна.
Жейк Флинт Red Dirt дуугаараа илүү олонд танигдсан уран бүтээлч байсан бөгөөд аавыгаа Амиотрофын хажуугийн эвэршилттэй болохыг оношилсны дараа дуу хөгжимд дурлах болжээ. Хүнд өвчний улмаас аав нь хүүтэйгээ тоглож чадахгүй болсон тул Флинт гитар тоглож, дууны үг бичиж, хөгжмийн наадмуудад оролцож эхэлсэн байна.
Тэрээр 2016-2021 оны хооронд дөрвөн цомог гаргажээ. Жейк Флинтийн нас барсан шалтгааныг одоогоор зарлаагүй байна.