“Ла Ла“ нэртэй Японы тэжээвэр оцон шувуу ҮҮРГЭВЧ ҮҮРЭН загасны захаас загас цуглуулан иддэг байжээ

2022 оны 11 сарын 25

Arslan.mn

Энэ бол "Ла Ла" нэртэй Японы тэжээвэр оцон шувуу юм . Тэрбээр өдөр бүр нэг л замаараа үүргэвч үүрэн хотын зах руу алхаж орон нутгийн загасны захаас загас цуглуулан иддэг байжээ.

Орон нутгийн загасчид санаандгүй энэ оцон шувууг загасчны торон дотор нь гацсан байсныг олж аваад далай руу буцааж тавьжээ. Гэвч яагаад ч юм тэр завиндаа буцаж ирсээр байсан тул загасчин түүнийг гэртээ авчирсан байна.Загасчид түүнийг буцааж явуулж дийлээгүй тул загас хөлдөөдөг хуучин хөргөгчөө задалж өгснөөр тэр бүр өөрийн гэсэн хөргөх өрөөтэй болж чадав.

Лала эхэндээ өдөр бүр тэр эндхийн загасны дэлгүүр орж ганц нэг загас үнэгүй авдаг байсан ба сүүлдээ бүүр гаршиж хөргөгчид ганц нэг хонож удсан загас тоохоо больж хотын төвөөсөө далайн зах хүртэл алхаж далайн эрэг хавийн загасны захаас шинэ загас олж идэхээр үүргэвчээ үүрэн алхах болжээ.

Тэрээр гадуур гарах болгондоо үргэлж эзнийхээ "PINGU" гэсэн шошго хатгаж өгсөн үүргэвчийг зүүж явдаг байсан нь япончуудад танил болоход нь нөлөөлсөн ба зах дээр ирэхэд загачид болон худалдаачид түүнийг өхөөрдөн шинэ шинэ загас өгч , үүргэвчийг нь загасны толгой сүүлээр дүүргэн өгдөг байв... Харамсалтай нь Ла ла 1998 онд нас баржээ..

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642696
1 эможи

keyboard_arrow_up