Үйлчлүүлэгчээ бүтэн мэдээ алдсаны дараа хүчирхийлдэг байсан эмчийг шалгаж эхэлжээ

админ
2022 оны 11 сарын 21
Arslan.mn
Токио хотын нэгэн гоо сайхны мэс заслын эмнэлгийн захирал асан 43 настай Шоичи Такэзава гоо сайхны хагалгаанд орохоор ирсэн охид эмэгтэйчүүдийг бүтэн мэдээ алдуулалтад орсны дараагаар хүчинддэг байсан хэргээг шалгагдаж байгаа аж.
 
Түүнийг энэ оны нэгдүгээр сард бүтэн мэдээ алдуулалтын дор мэс засалд орсон 20 гаруй насны эмэгтэйд хоёр өдрийн турш бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Ийнхүү буруутгагдаж байгаа нь эмчийн хувьд анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь дөрвөн удаа энэ асуудлаар шалгагдаж байжээ.

Токио хотын цагдаагийн газраас мэдээлснээр сэжигтэн этгээд мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээсэн бөгөөд түүний ажлын өрөөнөөс хураан авсан компьютероос 10 гаруй эмэгтэйтэй зүй бусаар харьцаж буй бичлэгүүд олсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
642552
2 эможи

keyboard_arrow_up