ВИДЕО: Оросын рэп дуучин Walkie фэнүүддээ зориулж бичлэг илгээн АМИА ХОРЛОЖЭЭ

2022 оны 10 сарын 04

Arslan.mn

Оросын рэп дуучин Иван Петунин буюу Walkie амиа хорложээ. Тэр 27 настай байлаа. Түүний цогцсыг төрөлх Краснодар хотынх нь нэгэн олон давхар байшингийн дэргэдээс олсон байна.

Үхэхийнхээ өмнө тэрээр фэнүүддээ видео бичлэг илгээж, амиа хорлох үйлдлээ “эцсийн эсэргүүцэл” гэж нэрлэсэн байсан юм. Иван сэтгэл зүйн эмгэгийн улмаас армиас чөлөөлөгдсөн ч хэсэгчилсэн дайчилгаанд хамрагдахаас айж байгаагаа ярьжээ.

“Би хүн алах нүгэл үйлдэж чадахгүй. Юуны ч төлөө байсан хүний амь хөнөөхгүй. Гартаа буу бариад хүн алах эрх надад байхгүй. Энэ дэлхийд амьдрахад маш хэцүү байна. Дайн эхлэснээс хойшх долоон сар их зовлоо. Ойр дотныхоо хүмүүсээс уучлал гуйж байна. Гэхдээ өөрийнхөө зарчмын төлөө заримдаа үхэх хэрэгтэй байдаг. Би саяхан Walk Out Boy 3 гэсэн шинэ цомог гаргалаа. Та нар сонсоод намайг ямар хүн болохыг дүгнээрэй” гэж бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
2
641051
9 эможи

м
2022-10-04 20:31
тэнэгл юм өөриигөөө монголд монголын баялагиин хулгаачууд ард түмнии баялгииг хичнээн тэр бумаар нь хулгаалж яанз бүриин ичмээр зүйл хииж яаж ч муулуулж байсан өөриигөө чад хиилгэхгүй хүнцэрүүд зөндөөдөөө зөвлгөө авахгүй нам дагасан жижиг том хулгаачуудааас
keyboard_arrow_up