Австрали Улсад зохион байгуулагдсан гоцлол бүжигчдийн XI тэмцээнд Э.Амаржаргал ТЭРГҮҮН БАЙР эзэлжээ

2022 оны 9 сарын 22

Arslan.mn

Завхан аймгийн бүжигчин Э.Амаржаргал ЮНЕСКО-гийн ивээл дор Австрали Улсад зохион байгуулагдсан гоцлол бүжигчид, бүжиг дэглээчдийн XI тэмцээнд тэргүүн байр эзэлж, шилдэг бүтээлийн шагнал хүртжээ.

Энэхүү тэмцээнд 10 улсын бүжиг дэглээч, бүжигчид оролцсон байна. Тэрбээр тус уралдаанд “Тамган биелгээ” бүжгээр оролцсон бөгөөд бүжиг дэглээч, СУИС-ийн багш, доктор М.Мөнгөнцэцэг дэглэж, хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаяр аялгууг бүтээжээ.

Түүний хувьд өнгөрсөн сард Ардын бүжгийн наадмуудын дэлхийн ассоциациас зохион байгуулсан Ардын бүжгийн дэлхийн аварга шалгаруулах “World folk 2022” арванхоёрдугаар уралдаанд “Нуман туульс” бүжгээрээ дэд байр эзэлж байсан юм. 

 

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
32
haha an post
2
wow an post
1
yay an post
2
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
640663
119 эможи

Ээж
2022-09-24 19:33
Эхний хэсэг зочин гууд бөөн атаархал .өөрснөө яваад үнэн юмуу учрыг нь одооч дээ
Зочин
2022-09-24 11:27
Хэрэв мэдээлэл байсан бол арай дөнгүүр байх байлгүй дээ. Бэлтгэсэн мэдээлэлшүү юм нь “ямарч сэтгэл үнэртэхгүй, тэмцээнд дажгүй оролцсон гээд л болоо. Харваас мөнгөний нийтлэл.
Зочин
2022-09-24 11:17
Сүүлийн үед янз бүрийн чанартай, чанаргүй тэмцээнд түрүүлсэн мэдээ ордог болж. Монгол улсын төр засгаас юм харж, мөнгө төлж мэдээ ч гэхэд хаашаа юм мэдээллийн чанартай юм оруулдаг болж. Энэ сэтгүүлчид л мөнгөжидөг бх даа
Зочин
2022-09-23 21:43
Гоё…мундаг хүнд амжилт ерөөе…
keyboard_arrow_up