ФОТО: Риакшн продакшны “ЧИ НАДАД ХАЙРТАЙ“ жүжиг НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2022 оны 9 сарын 16

Arslan.mn

Урлагт шинэ өнгө төрх, авьяас чадвараараа бусдаасаа ялгаран гарч ирж буй Реакшн продакшны залуус өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр "ЧИ НАДАД ХАЙРТАЙ" жүжгээ МҮЭСТО-нд нээлээ. Нээлтийн үеэр ирсэн үзэгчид сэтгэл хангалуун байсан бөгөөд жүжгийн найруулга, бүжиг дэглэлт, жүжигчдийн ур чадварыг биширсээр гарсан талаараа сэтгэгдлээ цахим орчинд хуваалцжээ. 

Реакшн продакшны үүсгэн байгуулагч болох  СТА Э.Тодгэрэл, СТА Х.Цасчихэр нар энэ удаа нийгмийг соён гэгээрүүлэх, амьдралын сайн сайхан бүхнийг тодотгох, хайр дурлал, амьдралын мөн чанарыг таниулах зорилгоор Оросын нэрт зохиолч Красногоров В.С-ын "Дуулалт баатрын шунал тачаал" сонгодог мюзикл инээдмийн жүжгийг албан ёсны эрхтэйгээр найруулан дэглэжээ. 

Arslan.mnУг жүжигт Реакшн продакшны залуус болох СТА Э.Тодгэрэл, СТА Х.Цасчихэр нараас гадна Төрийн Соёрхолт ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, СТА С.Батзориг / Ишчүү /, СТА Г.Отгонцэцэг, СТА Б.Одгэрэл, СТА Э.Нямханд, А.Оргил, Э.Төрбат, Б.Цогбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Анужин нар тоглож байна. 

"Чи надад хайртай" жүжиг есдүгээр сарын 15-аас эхлэн өдөр бүр МҮЭСТО-нд тоглож байна. Реакшн продакшны хувьд салбартаа манлайлагч, шилдгүүдтэй хамтран ажилласнаараа онцлог байлаа. 

Arslan.mn

Ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал, найруулагчаар Д.Дашдаваа, бүжгийн найруулагчаар Ш.Баасан нар ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолыг Б.Цогбаяр , Н.Лигдэн нар бичжээ. Тайзны зураачаар Л.Батбилэг ажиллаж байгаа бөгөөд уг уран бүтээлд нийт 50 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм.

Уг жүжиг нь цэвэр инээдмийн мюзикл жанрынх учраас эндээс та ямар ч стресс мэдрэхгүй гэсэн үг. Хайрын үнэ цэн, үнэнч хайр ямар байдгийг, үнэнч хайр сэтгэлийг мэдрэхийн тулд юуг даван туулах ёстой вэ гэдгийг энэхүү жүжгээс харж болно.

Тайзнаа авьяас чадвар нь ундарсан 12 уран бүтээлч жүжгийн дүрүүдийг амилуулна. Мюзикл уран бүтээлийг бүжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Уг бүтээлд нийт 18 бүжигчин оролцож байгаа юм.

Arslan.mn

Нэмж дурдахад СТА Э.Тодгэрэл жүжигт дуулагдах 12 дууны үгийг өөрөө зохиосон байна. Жүжгийн тасалбарыг ticket.mn  болон МҮЭСТО-ны кассаар худалдаалж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
640473
16 эможи

Зочин
2022-10-20 13:34
Амжилт хүсье
Darambazar monkhzolboo
2022-09-16 15:03
Сайхан бдаг
keyboard_arrow_up