БНСУ-ын криптовалют хөгжүүлэгчийг БАРИВЧЛИХААР болжээ

2022 оны 9 сарын 15

Arslan.mn

Өмнөд Солонгосын шүүх дэлхийн крипто зах зээл дээр нөлөө бүхий тоглогч болж чадсан До Квоныг баривчлах шийдвэр гаргажээ. До Квон нь Luna болон TerraUSD криптовалютуудыг санаачлан хөгжүүлсэн ч өнгөрсөн тавдугаар сард бүтэлгүйтсэн байна. 

Мөн тэрээр Terraform Labs блокчэйн платформыг үүсгэн байгуулагч бөгөөд түүний хийсэн крипто зах зээлийн бизнес дампуурсанд хөрөнгө оруулагчид ихээхэн бухимдаж байгаа юм. Сингапур улсад амьдарч байгаа До Квоноос гадна таван хүнийг олон сар үргэлжилсэн мөрдлөг, шалгалтын дүнд баривчлан саатуулахаар болсон байна. 

TerraUSD нь дэлхийн зах зээл дээрх хамгийн тогтвортой 10 койны нэгээр нэрлэгдэж байсан боловч тавдугаар сард ханш огцом унаж, хөрөнгө оруулагчид нь 42 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж Эллиптик компани тооцоолжээ. 

Крипто зах зээл савласны дараа До Квон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд Сингапур улс руу нүүсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
640444
3 эможи

Зочин
2022-09-16 08:39
МӨНХЖИН Ч ЯАХАВ ХАРИН ТЭР ИДЭР- ОД МАШ ЗАЛЬТАЙ
gg
2022-09-15 17:25
uchir n cham shig hoshnognuud oorsdoo orj aldsan bolhoor bariwchlah bolomjgui
Gg
2022-09-15 16:15
Мөнхжинг одоо болтол яагаад баривчлахгүй байгааг гайхдаг
keyboard_arrow_up