Хатан хаантай салах ёс гүйцэтгэхээр ХЭДЭН МЯНГАН хүн цуваа үүсгэжээ

2022 оны 9 сарын 13

Arslan.mn

Хатан хаантай салах ёс гүйцэтгэхээр олон мянган хүн Эдинбург хотын Гэгээн Жилсийн сүмийн урд урт цуваа үүсгэсэн байна. Эмгэнэл илэрхийлэхээр даваа гарагийн (2022.09.12) үд дунд ирсэн Глазго хотын оршин суугч Элизабет Мбулаитее олон цаг хүлээсний эцэст салах ёс гүйцэтгэсэн байна.

Тэрбээр “Миний ээж хатан хаантай нэг жил төрсөн. Тийм учраас ээжид минь Элизабет гэдэг нэр өгсөн. Ээж маань хатанд их хайртай байсан тул надад ч гэсэн Элизабет гэх нэрийг хайрласан” хэмээжээ. Мөн Баруун Линтон тосгоны оршин суугч 54 настай Калум Кинг зэвсэгт хүчний нөөцийн цэргийн сургуулилтаа дуусгаад хатанд эмгэнэл илэрхийлэхээр ирсэн байна. Тэрбээр “34 гаруй жилийн өмнө би хатанд үнэнч байх тангараг өргөсөн. Одоо түүнтэй салах ёс гүйцэтгэх нь зүй ёсны хэрэг” гэсэн юм.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640361
0 эможи

keyboard_arrow_up