Конго улсын нийслэлд байгуулагдсан шинэ гүүр нээлтийнхээ үеэр НУРЖЭЭ

2022 оны 9 сарын 08

Arslan.mn

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын нийслэлд шинээр байгуулагдсан гүүр нээлтийн ёслолынхоо үеэр нурж буйг харуулсан дүрс бичлэг сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөд тараад байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт Киншаса хотын Монт-Нгафула дүүргийн нутаг дэвсгэрт урсдаг гол дээр байгуулагдсан явган хүний гүүрийг нээх ёслол болж, орон нутгийн албан тушаалтнууд цуглараад байжээ.

Энэ газарт голын ус үерлэх үеэр иргэдийн хөдөлгөөнд саад учирдаг байсан гэнэ. Өмнө нь асуудлыг шийдвэрлэхээр түр гүүрнүүдийг байгуулж байсан ч удалгүй эвдэрдэг байжээ.

Хүндэт зочид тууз хайчлахтай зэрэгцэн шинэ гүүр дундуураа хугаран нурсан байна. Азаар зочдоос ганц ч хүн усанд унаж, бэртээгүйг эх сурвалжууд мэдээлжээ..

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
29
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
3
angry an post
3
640194
41 эможи

ИРГЭН
2022-09-08 14:36
МАНАЙХАН ОЧИЖ ТЕНДЭР АВЧ ДЭЭ ККК
keyboard_arrow_up