КАЗАКСТАН: Нийслэлийн шинэ нэрийг иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа.Тиймээс Астана нэрийг сэргээн хэрэглэнэ
Казахстаны парламентын доод танхим болох Мажилисийн хэсэг гишүүд тус улсын нийслэл хотын хуучин нэрийг сэргээн хэрэглэх уриалгыг Баасан гарагт гаргажээ.
Энэ оны хоёрдугаар сард Мажилис дотор байгуулагдсан “Жана Казахстан” (Шинэ Казахстан) бүлэг ийм уриалга гаргасан байна.
“Хэрвээ үндсэн хуулийг шинэчлэх бол энэ боломжийг ашиглан бас нэг чухал өөрчлөлтийг хэрэгжүүлэх шаардлагатай. Бид нийслэл хотынхоо хуучин нэрийг сэргээх тухай ярьж байна. Амьд сэрүүн байгаа хувь хүний нэрээр хотыг нэрлэх буруу гэж бид үзэж байна. Ард иргэд ч нийслэлийн шинэ нэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг нэмж хэлэх хэрэгтэй. Тиймээс анхны ерөнхийлөгчийн (Нурсултан Назарбаев) нэгэнтээ санал болгож байсан Астана нэрийг сэргээн хэрэглэх нь шударга ёсонд нийцнэ” гэж уг бүлгийн уриалгад өгүүлжээ.
1998 онд Казахстан улс нийслэлээ Алматыгаас Астанад шилжүүлж байсан юм. Тухайн үед Акмола нэртэй байсан хотын нэрийг Астана болгон өөрчилжээ.
Дараа нь 2019 онд анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрээр Нур-Султан болгон Астанагийн нэрийг өөрчилсөн юм.