“Үндэсний өв соёлын үнэ цэнийг ТАНИУЛАХ НЬ” төсөл Герман, Франц, Чех, Швейцари улсуудаар зохиогдоно
Монгол улсын соёлын элч, МУСТА Б. Нарандэлгэр, Алтан гадас одонт, хувь хүний хөгжлийн сургагч багш Б. Ангараг, агаар болон газрын йогийн багш Н. Үүлэнсолонго нарын “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь” нэртэй сургалтыг Герман, Франц, Чех, Швейцар зэрэг Европын орнуудаар сар гаруйн хугацаанд зохион байгуулах юм.
Төсөл хэд хэдэн сургалтаас бүрдэх бөгөөд тэдгээрийн дундаас хилийн чанад дахь Монгол хүүхэд залуучуудад үндэсний урлагийн үнэ цэнийг танин мэдүүлж, Монголын үндэсний биет болон биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхийг зорилгоо болгосон хөөмий бит урсгалыг үндэслэгч, язгуур хөгжим инновацилагч Б. Нарандэлгэрийн сургалт нь сурагчдад онцгой ач холбогдолтой сургалт юм.
Сургалтанд суугч хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчид ч Монгол үндэснийхээ аман хөгжмийн зэмсгүүд болох олон төрлийн хуур, цуур, лимбэний ялгааг танин мэдэж, гаргадаг эгшиг авиаг нь сонсохоос гадна эдгээр уламжлалт хөгжмийн зэмсгүүдийг хэрхэн орчин үеийн аман урлаг битбокс гэгчтэй уялдуулан хөгжүүлж болохыг харж сонсох боломжтой ажээ.
Зохиогдох орнуудын ХУВААРЬ:
07/17 - Штуттгарт, Герман
07/20 - Равенсбург, Герман
07/22 - Цюрих, Швейцарь
07/24 - Франкфурт, Герман
07/27 - Берлин, Герман
08/06 - Ческа Липа,Чех
08/13 - Дюссельдорф, Герман
08/15 - Готенбург, Швед
08/17 - Стокгольм, Швед
08/19 - Бельги, Антверпен
08/21 - Праг, Чех
08/23 - Дижон, Франц
08/25 - Лозанна, Швейцарь
08/27 - Женев, Швейцарь









