БНСУ-ын хамгийн том бизнесмэнүүд ӨРШӨӨЛД хамрагдлаа

2022 оны 8 сарын 15

Arslan.mn

Солонгосын хойг 1910-1945 оны Японы колоничлолоос чөлөөлөгдсөний 77 жилийн ойг тэмдэглэх Үндэсний эрх чөлөөний өдөр наймдугаар сарын 15-наас гурав хоногийн өмнө тохиож байна. Үүнтэй холбогдуулан 1693 хүн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай өршөөлийн хуульд хамрагджээ. Тус улсын Хууль зүйн яамны мэдээлснээр "Самсунг Электроникс" компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён, "Лотте" группын ерөнхийлөгч Шин Дун Бин болон бусад бизнесменүүд, үйлдвэрчний эвлэлийн гол зүтгэлтнүүд, амьжиргааны төлөө гэмт хэрэг үйлдсэн нийт 1693 хүн ерөнхийлөгчийн тусгай өршөөлийн хуульд хамрагдсан байна. Өршөөл 2022.08.15 өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

"Бизнесийн гол хүмүүсийг өршөөлд хамруулсан нь улс орныхоо эдийн засгийг хямралаас гаргахад технологийн хөрөнгө оруулалт, ажлын байр чухал хэрэгцээтэй байгаатай холбоотой юм" гэж тус улсын Хууль зүйн яамны мэдэгдэлд өгүүлжээ.

И Жэ Ён нь групп дотроо нөлөөгөө нэмэгдүүлэхэд засгийн газрын дэмжлэгийг авахын тулд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэд авлига өгсөн хэргээр 2017 онд 2.5 жилийн хорих ял авч байсан юм. Тэрээр өвөөгийнхөө үүсгэн байгуулсан "Самсунг" группийн гол өв залгамжлагч. И Жэ Ёны хувьд 2.5 жилийн хорих ялынхаа 18 сарыг биеэр эдлээд өнгөрсөн оны наймдугаар сард хугацаанаасаа өмнө суллагдсан юм. Түүнд үзүүлсэн өршөөл бэлэгдлийн чанартай харагдаж буй ч учир шалтгаан нь өөр байжээ. Өршөөлд хамрагдсанаар түүний албан тушаал хаших, гадаадад зорчих эрх нээгдсэн. Өмнө нь үйлдэл хийх бүрдээ Засгийн Газраас зөвшөөрөл авах ёстой болдог байжээ. Одоо түүнд 2020 оны аравдугаар сард аав нь нас барснаас хойш эзэнгүй байгаа Самсунг Электрониксийн ерөнхийлөгчийн албан тушаалд суух боломж нээгдэж байгаа юм.

Харин "Lotte Group"-ийн ерөнхийлөгч Шин Дон Бин нь авлига авсан хэргээр дөрвөн жил хорих ял оноож, хоёр жил хагасын хорих ял биеэр эдлээд байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639367
0 эможи

keyboard_arrow_up