Каннын наадмаар нүцгэн эмэгтэй Украин дахь бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэн үймүүлжээ

2022 оны 5 сарын 23

Arslan.mn

Дотуур өмдтэй, цээж нүцгэн нэгэн эмэгтэй Каннын кино наадмын улаан хивсний ёслолын үеэр гэнэт гарч ирэн Украин дахь бэлгийн хүчирхийллийн талаар эсэргүүцлээ илэрхийлжээ.

Танихгүй эмэгтэй гэрэл зурагчдын араас гэнэт гарч ирэн хувцсаа тайлж, улаан хивсэн  дээр алхан камерууд руу хандан хашхирчээ. Эмэгтэйн биеийн дээд хэсэгт Украины төрийн далбаан өнгө, цээж, гэдсэн дээр нь "Биднийг хүчирхийлэхээ боль" гэсэн бичгийг зурсан байжээ. Тэрээр мөн улаан будгаар будсан цагаан дотуур хувцас өмссөн байв.

Хамгаалалтын ажилтнууд эмэгтэйг хурдан холдуулахын тулд хүрмээр халхлан бүчин авч, арга хэмжээнээс гаргажээ.

Өөрсдийгөө "Радикал феминист идэвхтнүүд ба юниверсалист доромжлогчид" гэж тодорхойлсон Францын феминист SCUM бүлэглэлийн нэгэн гишүүн "Украин эмэгтэйчүүдийн дайнд амссан бэлгийн эрүү шүүлтийг буруушаах зорилгоор наадамд очсон” гэж инстаграм хуудсандаа бичжээ.

ОХУ-ын Украинд түрэмгийлэх үеэр тус улсын эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг олширч байгааг НҮБ-аас онцгойлон анхаарлаа хандуулан шалгахыг уриалжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
637229
1 эможи

keyboard_arrow_up