Хилчдийн амьдралын бодит үнэнг өгүүлэх “ТАНГАРАГГҮЙ ХИЛЧИН”

2022 оны 5 сарын 20

Arslan.mn

Эх орны тусгаар тогтнол, халдашгүй байдлын баталгаа болсон дархан хилээ хамгаалан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, амь биеэ үл хайрлан үүрэг гүйцэтгэх цэрэг эрс, хилчдийн амьдралыг элдэв уран сайхны хэтрүүлэггүй, бодитоор нь харуулах зорилго бүхий “Атга чулуу, сөөм газар” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Тус төслийг “Check медиа” агентлаг, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн жил эх орны баруун хилийн хязгаар Баян-Өлгий, зүүн хязгаар Дорнод аймаг дахь Хилийн цэргийн ангиас найман цуврал дугаарыг бэлтгэн ТВ5, ТВ8 телевиз, VOO видео сан, www.check.mn сайтаар дамжуулан, үзэгчдэд хүргэсэн.

Цахим мэдээллийн сайтын анхдагч реалити бүтээл

Энэ жил хойд хязгаар Хөвсгөл, урд хязгаар Өмнөговь аймгийн Хилийн заставаас мөн л найман дугаар реалити нэвтрүүлгийг бэлтгэсэн бөгөөд үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

Үүнээс гадна хэвлэмэл болон аудио номонд дуртай хүмүүст зориулж, манай хамт олон хилийн амьдралтай танилцсан 60 хоногийн тэмдэглэлээ “Тангараггүй хилчин” нэртэйгээр уншдаг, сонсдог хэлбэрээр бүтээж байна.

Улс орныхоо тусгаар тогтнолыг үнэ цэнийг илүүтэй мэдэрч, түүх, соёлоороо бахархаасай.

Энэ талаар Тус номын зохиогч Т.Цолмонсайхан Бид эх орныхоо хилийн бүх хязгааруудад хүрч ажилласан. Энэ хугацаанд эх орныхоо үнэ цэн, ялангуяа атга чулуу, сөөм газрын үнэ цэнийг гүн гүнзгий мэдэрч, ойлгосон. Тиймдээ ч төслөө ингэж нэрлэсэн. Харин тэндээс мэдэрч, ойлгосон зүйлс хийгээд хилчид, цэрэг эрсийн амьдрал, тэдэнтэй хамт хил манасан өдрүүдийн адал явдлаа “Тангараггүй хилчин” номондоо тэмдэглэсэн. Мөн энэ номондоо эх орон, түүх, дурсгал, тусгаар тогтнол, цэвэр ус, одоо бидний амьсгалж байгаа цэнгэг агаарын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан баатруудын тухай ч өгүүлж байна. Тиймээс уншиж, сонсож байгаа хүн бүрд танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байна гэдэгт итгэлтэй байгаа. Ялангуяа залуу, хойч үеийнхэн маань уншсанаар улс орныхоо тусгаар тогтнолыг үнэ цэнийг илүүтэй мэдэрч, түүх, соёлоороо бахархаасай гэж хүсч байна. Ер нь залуу гэлтгүй Монгол хүн бүр ширээний ном болгон, уншаасай гэж хүсч байна” хэмээн ярилаа.

Номны урьдчилсан захиалга өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 102200630018 Төрийн банк дахь “Үнэний ташуур” дансанд нэр, утасны дугаараа бичин шилжүүлж, захиалгаа өгч болох юм байна. Ном хоёрдугаар улирлын дугаар гарч дууссаны дараа буюу  www.check.mn  сайт үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ойн /2022.07.14/ өдрөөс эхлэн танд хүргэлтээр очно.

“Атга чулуу, сөөм газар” төсөл нь эх орны эхлэл болсон хилийн хязгаар бүсүүдэд хийгдсэн, хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа цахим мэдээллийн сайтын анхдагч реалити бүтээл гэдгээрээ онцлог юм.

Төслийн хоёрдугаар улирлын нэвтрүүлгүүд тун удахгүй VOO видео сан, www.check.mn сайтаар үзэгч танд хүрч эхэлнэ.

Зохиогчийн тухай:

Зохиогч: Т.Цолмонсайхан     

                 “Check media” агентлагийг үүсгэн байгуулагч, продюсер, сэтгүүлч

Ерөнхий редактор: Н.Болор-Эрдэнэ

Редактор: П.Мөнхжаргал

Борлуулалт, маркетинг: Д.Ундрахсүрэн

Нэгдүгээр улирлын нэвтрүүлгүүдийг эндээс үзнэ үү.

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637191
0 эможи

keyboard_arrow_up