Туркмениста эмэгтэйчүүдийг нүүрээ будахыг ХОРИГЛОЖЭЭ

2022 оны 5 сарын 17

Arslan.mn

Туркмены Мары хотод олон хос олон нийтийн газарт гараасаа хөтлөлцсөн хэргээр саатуулагдсан талаар «Радио Азаттык»-т мэдээлэв.
Цагдаа нар саатуулагдсан хүмүүсийг “нийгмийн уламжлалт тогтсон ёс журам” зөрчсөн хэрэгт буруутгасан байна. Тэднийг цагдаагийн хэлтэс рүү гавлан авч явж, саатуулагдсан эмэгтэйчүүдэд лекц уншсан гэж нэг нь ярьжээ.

Саатуулагдсан хүмүүсийг дахиж олны өмнө хайр дурлалаа харуулахгүй гэсэн амлалтад гарын үсэг зуруулснаар сулласан аж. Цагдаа нар тэднийг давтан зөрчил гаргавал илүү хүнд шийтгэл хүлээж байгааг сануулсан гэжээ. Гэхдээ «Радио Азаттык»-т мэдээлснээр, Туркменистанд гараасаа хөтлөлцөн явахыг албан ёсоор хориглодоггүй юм байна.

Туркменистанд шинэ ерөнхийлөгч Сердар Бердымухамедов гарч ирснээс хойш иргэдийнхээ гадаад төрх, ялангуяа эмэгтэйчүүдийн үс зүсэнд их анхаардаг болжээ. Шинэ Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нь өнгөрөгч гуравдугаар сарын сонгуулиар бараг өрсөлдөгчгүйгээр гарч ирж, эцэг Гурбангулы Бердымухамедовын оронд төрийн тэргүүн болжээ.

Дөрөвдүгээр сард тус улсад зарим төрлийн гоо сайхны мэс заслыг хориглосон байна. Тухайлбал, хөх, уруулаа томруулах, эсвэл шивээс хийлгэж болохгүй гэж заасан аж. Үүгээр ч зогсохгүй хиймэл хумс, сормуустай эмэгтэйчүүдийг гудамжнаас баривчилж, бүгдийг нь цэвэрлэхийг шаардаж, их хэмжээний торгууль ногдуулсан гэжээ.

Төрийн албанд ажилладаг эмэгтэйчүүд гоо сайхны татгалзаагүйн төлөө халагдах өргөдлөө бичих шаардлага хүлээн авсан байна. Түүнчлэн дунд сургуулиудын ахлах ангиудад гар, хөлийн хумс заслыг хүлээн зөвшөөрөхгүй тухай яриа сонсгол хүртэл явуулжээ. Улсын тээврийн компанид ажилладаг онгоц, вагоны үйлчлэгч эмэгтэйчүүд хөхөндөө имплант суулгуулсан, уруулаа томруулсныхаа төлөө ажлаас халагдаж байна.
Үүнээс гадна төрөөс эмэгтэйчүүдийг машины урд суудалд суухыг хоригложээ. Түүнчлэн төрөл садан биш л бол жолооч нар хэн нэгэн эмэгтэйг суулган явж болохгүй. Замын цагдаа нар эмэгтэйчүүд суусан машиныг зогсоож, жолоочтой төрөл садны холбоотой гэсэн нотолгоо үзүүлэхийг шаардах болжээ.

Туркменистаны төр засаг одоо эмэгтэйчүүдийг хилийн чанад руу гарахыг хориглох асуудлыг хэлэлцэж байгаа талаар «Радио Азаттык» мэдээлсэн байна.

Туркменистан улс эмэгтэйчүүдийн гадаад төрхтэй холбоотой хатуу хязгаарлалтыг урьд өмнө нь авч байсан түүхтэй. Гурбангулы Бердымухамедовын үед ийм шийдвэр гардаг ч хэрэгжилт нь муу байсан гэдэг.

Эх сурвалж: updown.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
637024
1 эможи

keyboard_arrow_up