БНАСАУ-д ковидын улмаас 27 хүн нас барлаа

2022 оны 5 сарын 14

Arslan.mn

БНАСАУ-д ковидын улмаас нас барсан хүний тоо 21-ээр нэмэгдэж, нийт 27 болжээ.

“Ёнап” агентлагийн мэдээлснээр тус улсад дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн гарал үүсэл нь үл мэдэгдэх халуурдаг өвчин бүртгэгдсэн байна. Үүнээс хойш 280 мянга гаруй хүн эмчлэгдэж, нийт 27 хүн нас барсан аж.

Хятад улс Хойд Солонгост COVID-19-ийн цар тахалтай тэмцэхэд шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Хойд Солонгост үл мэдэгдэх чичрэг өвчнөөр нийт 350 мянга орчим хүн өвчилсөн байна. Харин эдгээр өвчтөний хэдэд нь ковид илэрсэн тухай мэдээлэл байхгүй юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
636962
2 эможи

Зочин
2022-05-14 16:53
Хурдхан л намдаасай.
Mongol
2022-05-14 13:56
Ene buduun daranguilagch tusaad chad bolchoosoi hoid solongosii. Ard tumen erh chuluutei amidraasai
keyboard_arrow_up