Нийтийн тээврийн 60 хувьд парк шинэчлэл хийнэ

Э.Март
2022 оны 5 сарын 14

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, хурлаар Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Нийслэлд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн нийт 19 хуулийн этгээд 134 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр компанийн 1240 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг боловч тогтмол 985 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байгаа юм. 2022-2023 онд 856 автобус, троллейбус үйлчилгээнээс хасагдахаар байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 12 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд парк шинэчлэлтийг хэрхэн хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх тооцоо, судалгааг хийж, салбарын санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах зорилготой.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэхэд 1432 тээврийн хэрэгсэл хэрэгтэй гэж үзжээ.

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва энэ жилийн хувьд 590 автобусаар буюу нийтийн тээврийн 60 хувьд парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. 2024 оны эцэс гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьж ажиллаж байгаа хэмээн онцлов.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган, Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636959
0 эможи

иргэн
2022-05-15 16:59
Энэ улс оронд их ч юм хийхээр хөрөнгийг хэдэн хүн хулгайлж нэг ил цавчиж нэг хоосруулаад дуусн. Нэг хүний идсэн мөнгөөр л хэдэн автобусаа сайхан шинэчилнэ дээ
keyboard_arrow_up