Хойд Солонгост 18 мянган хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ

2022 оны 5 сарын 13

Arslan.mn

БНАСАУ-д коронавирусийн халдвар авсны улмаас зургаан хүн нас баржээ. Нийт 18 мянган хүнээс халдвар илэрлээ гэж Yonhap агентлаг Хойд Солонгосын KCNA агентлагаас эш татан мэдээллээ. 

Тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон байна. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооноос вирусийн тархалтыг сааруулах зорилгоор бүх нутаг дэвсгэрт хатуу хөл хорьж, орох гарах гарцыг хаах тушаал өгчээ.

Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн үл мэдэгдэх халдварт өвчин гарч 350 мянган хүн өртсөнөөс 162 мянга нь эмчилгээ хийлгэсэн тухай мэдээлсэн байна. 

Тус улсын эрх баригчид Хойд Солонгост Ковидын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй тухай мэдэгдэж байсан бөгөөд COVAX-ын хөтөлбөрөөр вакцин болон бэлдмэл авахаас татгалзаж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
636923
3 эможи

keyboard_arrow_up