Жүжигчин Х.БАЯРМАА СТА боллоо

админ
2021 оны 12 сарын 28

Arslan.mn

Залуу, авьяаслаг жүжигчин, мисс Х.Баярмаа Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаажээ. Түүний хувьд ард түмний хайртай жүжигчин С.Өлзийхүү болон найруулагч Ц.Хүсэлбаатар нарын охин билээ. Саяхан тоглогдсон Гэм зэм жүжигт дүрээ мөнхлөхөөс гадна, олон дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаж олонд танигдсан.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Юуны өмнө хамт олондоо маш их баярлалаа. Соёлын Тэргүүний Ажилтан гэж итгэл хүлээлгэж байгаад баярлалаа. 10 жил тууштай тасралтгүй урлагт хичээсэн залуу хүний зүтгэлийг үнэлж байгаа юмаа гэнэ. Их сургуулиа төгсөөд яг 10 жил болж байдаг шүү. Ямар их хариуцлага вэ гээд жаахан айгаасан. Улам хичээ гэсэн маш том ташуур болж өглөө. 

“Гэм Зэм”- ийн ORFEY Theater-ийн хамт олон минь та бүхэндээ маш их баярлалаа. “Салаа зам гарч ирхэд хамгийн өгсүүр бэрхшээлтэй замаар нь явж хүрч байгаарай, тэнд чамайг амьдрал хатуужуулдаг юм, тэнд бас хамгийн зөв хүмүүс замыг чинь чиглүүлж байдаг юм” гэж зааж сургадаг аав ээж хоёртоо баярлалаа" гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
633569
5 эможи

Зочин
2021-12-29 22:19
Мөн ч шагналд дуртай юмаа дээр нь энэ хариуцлагагүй ёссуртахуунгүй хий орон зайг мөн ч сайн ашиглаж байна шүү.Соёлын тэргүүнийг махийж байж авдаг байлаа одоо ч нэг нүцгэлж шардраад нэг юм эцэг эхийн дэмжлэгээр тоглосон болоод авдаг болжээ шагнал ч гэж дээ нэр хүндгүй дуулиан
aim
2021-12-29 21:03
айшигиин төрхтэй юмуудаа
Haha
2021-12-29 11:06
Alialachi nar
Зочин
2021-12-29 02:19
Өлзийхүү аав нь, Хүсэлбаатар ээж нь юм байна л даа. Энэ сэтгүүлч нар бас л халаана шүү.
keyboard_arrow_up