Калифорни мужийн “Нордстром“ их дэлгүүрийг 80 орчим хүн нэгэн зэрэг тоножээ

2021 оны 11 сарын 23

Arslan.mn

АНУ-ын Калифорни мужийн Волнат Крик хотын "Нордстром" их дэлгүүрийг 80 орчим хүн нэгэн зэрэг тоносон бөгөөд цагдаа нар хэргийн газраас зөвхөн гурван хүнийг баривчилж чаджээ.

Хотын цагдаагийн газрын мэдэгдэлд "Бямба гарагийн 21:00 цагийн өмнөхөн их дэлгүүрт 80 орчим хүн нэвтэрсэн бөгөөд тааралдсан бүхнээ хулгайлж эхэлсэн. Энэ бол зохион байгуулалттай дээрэм байсан" гэж тэмдэглэсэн байна. Мөн тус гэмт хэргийн бүлэг дэлгүүрийн хоёр ажилтан руу халдсан бөгөөд нэгийг нь нулимс асгаруулагч хийгээр шүршсэн аж.

Хэргийн газарт ирсэн цагдаагийн алба хаагчид нэг автомашиныг зогсоож, галт зэвсгээр зэвсэглэсэн хоёр хулгайчийг баривчилсан ба ойролцоо байсан гурав дахь этгээдийг мөн саатуулсан байна. Бусад этгээд бүгд автомашинд суун, хурдтай зугтсан бөгөөд мөрдөн байцаагчид одоо хяналтын камерын бичлэгт үзлэг хийн, сэжигтнүүдийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

Энэхүү зохион байгуулалттай хулгайн бүлэг нь цаашид ижил төстэй халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд албаныхан орон нутгийн дэлгүүрүүд болон олон нийтийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулаад байгаа юм. Сүүлийн үед Сан Франциско хэсгийн хэд хэдэн томоохон дэлгүүр зохион байгуулалттай дээрмийн хохирогч болоод байгаа билээ.

 

https://www.youtube.com/embed/VE3s4d5brNI&t=1s

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632928
2 эможи

ИРГЭН
2021-11-23 18:51
ХОГИЙН УЛС ШҮҮ
keyboard_arrow_up