А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцохоор Пуэрто Риког зорилоо

2021 оны 11 сарын 19

Arslan.mn

"Дэлхийн мисс-2021" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Бөртэ-Үжин шалгарсан билээ.

Тэрээр өнөөдөр АНУ-ын Пуэрто Риког зорьж байна.

Энэ жилийн миссийн тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд ирэх сарын 16-нд болох юм. "Дэлхийн мисс-2021" тэмцээнд 123 улсын мисс өрсөлдөнө.

Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд англи, япон, герман, хятад хэлний мэдлэгтэй.

Тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг  хийж байсан юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
632835
2 эможи

зочин
2021-11-19 13:03
АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл гэж байдаг байхнээ. Хөөрхөн юм бэ? Юм уншаач ээ юу бичиж байгаагаа эхлээд судлаач
keyboard_arrow_up