Бритни Спирс-ийн аав Жэми Спирс охин нь амьдралаа өөрөө авч явах цаг болсныг хүлээн зөвшөөрсөн байна

2021 оны 11 сарын 13

Arslan.mn

Баасан гарагт Лос Анжелес хотын шүүх 90-ээд оны поп од Бритни Спирсийн сүүлийн 13 жилийн турш асран хамгаалагчийн хяналт дор өнгөрүүлсэн амьдралыг дуусгавар болгох шийдвэр гаргажээ.

Одоо 39 настай дуучин бүсгүй 2008 оноос хойш төрсөн эцгийнхээ хатуу хараа хяналтын дор амьдарч эхэлсэн юм. Сэтгэцийн эрүүл мэнд нь доройтсоны улмаас бие даан шийдвэр гаргах чадамжгүй болсон хүмүүсийг асран хамгаалагчийн хяналтад шилжүүлдэг.

Бритни Спирст эрх чөлөө олгохыг шаардсан фэнүүд нь өчигдөр Лос Анжелесын шүүхийн байрны гадна цугларсан байжээ.

Бритнигийн аав Жэми Спирс охин нь амьдралаа өөрөө авч явах цаг болсныг хүлээн зөвшөөрсөн байна. Сэтгэл санааны болон санхүүгийн гүн хямралд орсон Бритнийг асран хамгаалах зайлшгүй шаардлагатай байсныг тэр өмнө нь хэлж байжээ.

Өнгөрсөн 13 жилийн хугацаанд Бритни санхүүгийн ямар ч эрх мэдэлгүй байж, хүүхдүүдтэйгээ уулзах, хүнтэй танилцах, гэрлэх зэрэг хувийн асуудлуудыг нь хүртэл аав нь зохицуулдаг байв.

Энэ оны зургаадугаар сард болсон шүүх хурлын үеэр Бритни эцгийнхээ хатуу хараа хяналтаас гарч, эрх чөлөөтэй амьдрах хүсэлтээ илэрхийлж байжээ.

Өчигдөр гарсан шүүхийн шийдвэрийн дагуу дуучин эмэгтэйн санхүүгийн зарим асуудлыг шийдэгдэж дуусах хүртэл хөрөнгө мөнгөний зарцуулалтыг хянах нягтлан бодогчийг томилохоор болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632660
1 эможи

DR ADITYA
2021-11-14 05:22
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up