Жэй Зи Бейонсе хоёрын хайр хөрсөн бололтой
Дуучин Беойнсегийн дүү Соланж Ноулз ирэх сард худалдаанд гарах "Lucky" сэтгүүлийн нүүрийг чимж, хүргэн ах реппер ар Жэй Зитэй зодолдсон шалтгаанаа ний нуугүй ярьжээ. Соланж хэлэхдээ "Эгч маань нөхөртэйгээ хамтарсан "On the run" хэмээх аялан тоглолтоо дууссаны дараа Жэй Зигээс салахаа гэр бүлдээ хэлсэн. Тэр удаан бодсон эцэст ийм шийдвэрт хүрсэн. Жэй Зи эгчийг маань хуурсан, хангалттай ч гомдоосон. Би тэр хоёрыг салахад харин ч баяртай байгаа. Манай гэр бүлийнхэн ч ялгаагүй" гэжээ. Өнгөрсөн сарын эхээр Жэй Зи зочид буудлаас Миа гэх бүсгүйтэй гарч буй зураг нь "TMZ" сайтад тавигдсаны дараа Бейонсе гэрээсээ явж, охиныхоо хамтаар зочид буудалд байрлах болсон юм. Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Нью-Йорк хотын "The Standard" зочид буудалдзохион байгуулагдсан "Met Gala" хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Соланж ахтайгаа цахилгаан шатан дотор гар зөрүүлж буй дүрс бичлэг цацагдаж багагүй шуугиан тариад байсан билээ.