Лив Тайлер Playboy-г чимнэ

2014 оны 7 сарын 21

Магадгүй, ойрын ирээдүйд эрчүүдэд зориулагдсан тусгай сэтгүүлийн хуудаснаа бид алдарт хөгжимчин Стивен Тайлерын охин Ливын гэрэл зураг хэвлэгдэхийг үзэх байх.

Тодорхой болсноор бол өдгөө 37 настай жүжигчин бүсгүй Playboy сэтгүүлээс тавьсан саналыг хэлэлцэж байгаа аж. Тус сэтгүүлийнхэн түүнд эротик зураг авахуулахыг санал болгожээ. Одоогоор жүжигчин бүсгүй эцсийн хариултаа өгөөгүй байгаа ч учир мэдэх хүмүүс түүнийг энэ саналыг айхтар судлаж байгаа хэмээн өгүүлэв. Америкийн нэгэн телевизийн шоуны үеэр Тайлер нүцгэлэхээс ичдэг бөгөөд биедээ ганцхан дотоожтойгоо үлдвэл их таагүй байдалд ордог гэдгээ ярьсан билээ. “Бөгжний эзэн” киноны од бүсгүй энэхүү саналд зөвшөөрсөн хариу өгвөл тэрбээр дуучин, фотомодель ээж Биби Бьюэллын замналаар явах юм. Тэр эмэгтэй 1974 онд тус сэтгүүлийн сарын бүсгүйгээр тодорсон аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6089
0 эможи
keyboard_arrow_up