Топ модель С.Ариунбилэгийг “хууран” нүцгэлүүлжээ
Загварын ертөнцөд 13 жил болсны эцэст топ модель болсон бүсгүй бол отгон топ С.Ариунбилэг. Тэрбээр залуу насандаа эротик дүр бүтээгээд амжсан талаар нэг хэсэг хэвлэлээр шуугиан тариад амжсан. "Ice top" хамтлагийн "Хайраа санаж байна" дууны клипэнд нүцгэлжээ. Энэ талаар С.Ариунбилэг тайлбар хийсэн байна.
"ICE TOP"хамтлагийн клипэнд тоглож маш их шүүмжлэлд өртсөн. Тухайн үед би 16 настай байсан. Охиноороо байсан. Эрэгтэй хүнтэй харьцаанд ордог талаар ямар ч мэдэгдэхүүн надад байгаагүй. Хамтлагийн клип гэхээр нь л баясаад орчихсон юм. Тухайн үед надад хэлэхдээ гоё сайхан хэсгүүдийг нь л гаргана гэсэн. Ерөнхийдөө хийсэн хүмүүс нь намайг хуураад тэр клипэнд тоглуулсныг дараа нь би мэдсэн. Тэр клип гарсны дараа өчнөөн олон хүнд загнуулсан шүү. Тухайн үед юу хийж, ямар клипэнд тоглож байгаагаа ч өөрөө мэдээгүй. Тэглээ гээд яахав, нүцгэлэлтийг бол би хэзээ ч үгүйсгэдэггүй. Ер нь би хэзээ ч юмыг үгүйсгэдэггүй. Монголд ч бай, Холливүүдэд ч бай бүгд л нүцгэлдэг шүү дээ. Энэ бол урлаг. Гэхдээ урлаг байлаа гээд би өөрөө нүцгэлэхгүй. Үгүйсгэдэггүй, бас туйлширдаггүй" гэсэн юм.