Н. Айшолпан “Asia Game Changer awards” шагнал хүртэнэ

2017 оны 8 сарын 10

“Бүргэдчин охин” Н. Айшолпан Asia Society байгууллагаас олгодог “Asia Game Changer awards” шагналыг хүртэхээр болжээ. Энэхүү шагналыг Ази болон дэлхий дахины ирээдүйд өөрчлөлт авчирсан хүмүүст олгодог аж. Шагналыг Н. Айшолпан охинтой хамт

  • Буяны үйлстэн Ага Хан
  • Афганистаны эмэгтэй реппэр Сонита Ализадех
  • БНХАУ –ын такси дуудлагын сүлжээг үндэслэгч Жан Лю
  • Камбожийн байгаль орчныг хамгаалагч Лэн Оук
  • Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Дэв Пател
  • Хятадын хөгжимчин Ву Тон
  • Японы хувцас дизайнер Тадаши Янай нар тус тус хүртэхээр болжээ.

Шагналыг ирэх 11 –р сарын 1нд Нью-Йорк хотноо гардуулах юм байна. Asia Society Н. Айшолпаныг шагналын эзнээр  тодорхойлохдоо “Бага наснаасаа хүйсээр ялгаварлах үзлийг олон улсад өөрчлөхөд нөлөөлсөн нэгэн” хэмээн онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45816
0 эможи
keyboard_arrow_up