Кино болон амьдрал дээр хосолсон Өмнөд Солонгосын романтик хосууд
Өмнөд Солонгосын жүжигчид олон ангит кинонд романтик хосын дүрийг бүтээдэг билээ. Гэхдээ энэ нь зөвхөн кинонд бус амьдрал дээр ч биелэлээ олсон тохиолдол цөөнгүй. Ингээд кино болон амьдрал дээр хослосон Өмнөд Солонгосын романтик 7 хосыг танилцуулж байна.
1. Нам Жү Хёг ба И Сон Гён
“Хүндийн өргөлтийн дагина Ким Бок Жу” кинонд тоглох үеэрээ тэд үерхэж эхэлжээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард тэднийг 5 сарын турш үерхэж байгааг мэдээлсэн.
2. Ким Ү Бин ба Шин Мин А
Тэд “Giordano”-гийн зар сурталчилгааны үеэр танилцсан бөгөөд 2015 оны долоодугаар сараас үерхэж эхэлжээ.
3. Рэйн ба Ким Тэ Хи
Дуучин Рэйн ба Ким Тэ Хи хоёр “Coupang”-ийн зар сурталчилгаанд тоглосны дараа үерхэж эхэлсэн байна. Тэд таван жилийн турш үерхсний эцэст энэ жил хуримаа хийсэн билээ.
4. Тэ Ян ба Мин Хю Рин
Хю Рин Тэ Яаны “1AM” дууны клипэнд тоглосны дараа тэд үерхэж эхэлсэн түүхтэй.
5. Гү Хэ Сон ба Ан Жэ Хён
“Цус” киноны зураг авалтын үеэр тэд болзож эхэлжээ. 2016 оны гуравдугаар сард тэдний нууц задарсан бөгөөд үүнээс өмнө тэд үерхэж эхэлсэн байж. Хосууд өнгөрсөн оны зургаадугаар сард хуримаа хийсэн ба TVN телевизийн “Бал сарын тэмдэглэл” реалити шоунд оролцсон юм.
6. Жи Сон ба И Бу Ён
Жи Сон болон И Бу Ён 2004 онд “Сүүлчийн бүжгээ надад хадгалаач” кинонд тоглох үедээ танилцсан бөгөөд 2007 онд болзож эхэлжээ. Тэд 2013 онд гэрлэсэн бөгөөд 2015 онд охинтой болсон.
7. Сун Жүн Ги ба Сун Хэ Гю
Тэд “Нарны үр сад” киноны зураг авалтын үеэр танилцжээ. Тиймээс хосууд тус киноны ерөнхий продюсер И Юн Бок, зохиогч Ким Ын Сок нарт талархлаа илэрхийлжээ. Сун Жүн Ги, Сун Хэ Гю хоёр аравдугаар сарын 31-нд гэрлэхээр зэхэж байна.