Хөлбөмбөгч Кристиан Рональду ихэр хүүхдийн аав болжээ

2017 оны 6 сарын 12

Хөлбөмбөгч Криштиан Рональду ихэр хүүхдийн аав болжээ. Тэрбээр тээгч эхийн тусламжтайгаар хүү, охин хоёр ихэртэй болсон байна. Ихрүүд өнгөрсөн пүрэв гаригт мэндэлсэн бөгөөд хүүхдүүддээ Матео, Эва гэх нэр хайрласан тухай Португалийн телевиз мэдээлжээ.

Криштиан Рональду өөрөө баярт мэдээгээ хараахан олон нийтэд хуваалцаагүй байна. Рональдугийн хүү Криштиан Жуниор удахгүй долоон нас хүрэх юм. Тиймээс хүүгээ дүүтэй болгох цаг нь болсон гэж тэр үзсэн бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44213
0 эможи
keyboard_arrow_up