Т.Бархүүг барах уу...Гурав дахь ялалтаа байгууллаа

2017 оны 5 сарын 08

“Боловсрол” суваг телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Crocus event Hall”-тай хамтран “Яг түүн шиг-2” шоуг үзэгчдэд хүргэж байгаа билээ. Долоо хоног бүрийн ням гарагт үзэгчдийн цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Яг түүн шиг-2” шоуны зургаа дахь дугаар үзэгчдийн хүртээл боллоо. 

 “Яг түүн шиг-2” шоуны өнөөдрийн дугаарын ялагчаар оролцогч, жүжигчин Т.Бархүү  тодорлоо. Тэрээр анхны дугаарт дуучин Т.Дэлгэрмөрөнг өөрийнхөө өмнөөс явуулав уу гэлтэй дуурайн анхны ялалтаа байгуулж байсан бол дөрөв дэх дугаарт мөн алдарт Beegees хамтлагийн дуучин болж хоёр дахь ялалтаа байгуулсан. Харин энэ удаад монголын рок попын фиррари “Никитон” хамтлагийн Батчулуун болон ийнхүү амжилтаа бататгалаа. Түүний тухай оролцогч Г.Ганхүү “Бархүүг барах уу” хөдөлгөөн байгуулан би тэргүүн нь л болмоор байна хэмээн ярьсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43281
0 эможи
keyboard_arrow_up